Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн (ГБХТтХ) үйлчлэлд хамаарах этгээдүүдийн нэг нь нөгөөдөө сэтгэл санааны дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл гэнэ. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэрлэсэн, урьд нь гэр бүлийн харилцаатай байсан, эсхүл хэзээ нэгэн цагт хамт амьдарч байсан бусад ойр дотны хүмүүсийн зүгээс, хүч эрх мэдлээр далайлгаж, эрхшээлдээ оруулах зорилгоор бие махбод, сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хэлбэрээр хяналтаа тогтоож, өөрийн хамааралд оруулж буй тэгш бус харилцаа юм.
Хүчирхийлэл үйлдэгч гэм буруугаа ойлгож, өөрөө гэмт үйлдлээ зогсоох шийдвэр гаргах: хүчирхийлэгч гэмт үйлдлээ зогсоох үйл явц нь урт удаан хугацаа шаардагдах бөгөөд олон талын хүчин зүйл нөлөөллөөр бий болдог тул энэ үр дүн тийм ч түгээмэл тохиолддоггүй.
Хохирогч гэр бүлийн харилцаагаа бүр мөсөн таслан, хүчирхийлэл үйлдэгчийг орхин явах: таны амь нас хохирох, эсвэл хэн нэгний амь насанд та аргагүй байдлын улмаас хүрч гэмт хэрэгтэн болох эрсдэл байгаа тул хамгийн зөв шийдэл нь хүчирхийлэгчийг орхин явах үйлдэл байж болно.
Хохирогч, хүчирхийлэл үйлдэгчийн хэн нэг нь амь насаа алдах
Хувь хүнд үүсэх үр дагавар:
Гэр бүлд үүсэх үр дагавар:
Хүүхдэд үүсэх үр дагавар:
Богино хугацаанд үзүүлэх үр дагаварын нөлөө:
Урт хугацаанд үзүүлэх үр дагаварын нөлөө:
Нийгэмд үүсэх үр дагавар:
Гэр бүлийн хүчирхийллийг бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл гэсэн дөрвөн хэлбэрт хуваан авч үздэг. Эдгээр дөрвөн хэлбэрийн аль нэг нь, эсхүл олон хэлбэрүүд хавсран үйлдэгдсэн байвал гэр бүлийн хүчирхийлэл юм. Өөрөөр хэлбэл ГБХ нь зөвхөн бие махбодыг өвтгөж зовоох явдал биш, эрхшээлдээ байлгахын тулд нөгөө хүнээ хэл амаар гутаан доромжилж, эд мөнгөөр хяхан хавчиж, гэрээсээ гаргахгүй хорьж цагдаж, бэлгийн төрөл бүрийн дарамт үзүүлэх зэрэг ямар ч байдлаар илэрч болдог.
Бие махбодын хүчирхийлэл. Гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоохоор хүч хэрэглэн биед нь халдах, алгадах, өшиглөх, зодох гэх мэтээр биед нь гэмтэл учруулах, эрүүл мэндийг хохироох, эд юмсаар цохих, гэмтээх, үсдэх, түлэх, хутга, буу гэх мэт хүйтэн зэвсэг хэрэглэж айлган сүрдүүлэх, амь насыг хохироох, хохироохоор сүрдүүлэх зэрэг бөгөөд мөн үүгээр хязгаарлахгүй.
Сэтгэл санааны хүчирхийлэл. Эрхшээлд байлгах, аливаа хүсэл бодлыг үл ойшоох, нэр хоч өгөх, гутаан доромжлох, загнах, зандрах, айлган сүрдүүлэх, гүтгэх, үл хайхрах, мөрдөн мөшгих, бусадтай харилцахыг хязгаарлах, өөртөө болон амьдралд итгэх итгэлгүй болгох, заналхийлэх, улмаар амиа хорлоход хүргэх зэрэг бөгөөдүүгээр хязгаарлахгүй.
Эдийн засгийн хүчирхийлэл. Хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгө, түүнчлэн мөнгөн хөрөнгө, цалин хөлсийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, ажилгүй болгох, эдийн засгийн эх үүсвэрээс нь салгах, эд юмаа эвдэн сүйтгэх, айлгах, орлого олох боломжийг хязгаарлах, тэжээн тэтгэхээс зайлсхийх, өрөнд оруулах, хэрэглээг нь хясан боогдуулах зэрэг бөгөөд үүгээр хязгаарлахгүй.
Бэлгийн хүчирхийлэл. Бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх чөлөөг зөрчих, хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орох, орохыг шаардах, таагүй үг хэллэгээр өдөн хоргоох, хууран мэхлэх айлган сүрдүүлэх, бэлгийн дур хүслээ хангах, бэлэг эрхтнийг гэмтээх, элдэв аргаар тарчлаах, бэлгийн харьцаанд зүй бусаар орохыг шаардах, оруулахыг завдсан бөгөөд үүгээр хязгаарлайхгүй.
Гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгааныг эрх мэдлийн тэнцвэргүй байдал гэж үздэг. Эрх мэдэл гэдэг нь өөрт хамаатай асуудлаар шийдвэр гаргах, өөрийн сонголтыг хэрэгжүүлэх, эсвэл бусдын сонголтод нөлөөлөхөд эерэгээр ч, бас сөргөөр ч ашиглаж болох хүч, чадамжийг хэлнэ. Эрх мэдэл нь бидний амьдралын салшгүй хэсэг. Эрх мэдэл нь бидний шийдвэр, сонголтонд байнга нөлөөлж байдаг боловч бид энэ талаар төдийлэн нухацтай боддоггүй. Хэн нэгэн эрх мэдлээ бусдыг хянах, эрхийг нь хязгаарлах хэлбэрээр ашиглах нь хүчирхийлэл бөгөөд өөрөөр хэлбэл, эрх мэдэл, хүчирхийлэл хоёр хоорондоо нягт холбоотой. Хүчирхийллийн дамтамж, аюултай байдлын түвшин нь эрс ялгаатай байж болох ч үндсэн шинж нь хуулийн хамаарах этгээдүүдийн нэг нь нөгөөдөө эрх мэдэл, хяналтаа тогтоох явдал юм.
Тиймээс амьдралын хүнд нөхцөл, боловсролын түвшин, архидалт зэрэг нь гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан биш юм. Архи нь хүчирхийллийг эрчимжүүлэгч хүчин зүйл болохоос үндсэн шалтгаан биш. Түүнчлэн судалгаагаар амьдралынхаа туршид бие махбодын хүчирхийлэлд өртсөн хохирогчдын 28.6%, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хохирогчдын 41.4%, эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын 19.3% нь дээд боловсролтой байжээ.
Гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгддэг хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэрэг нь гол төлөв өөр хоорондоо бие биенээ үл таних хүмүүсийн хооронд үйлдэгдэж, хариуцлага хүлээдэг байхад гэр бүлийн хүчирхийлэл нь ойр дотно, хамт амьдардаг хүмүүсийн хооронд болж байдгаараа онцлогтой. Иймд хохирогч нэр төрөө бодон хүчирхийллийг нуун дарагдуулах, хүчирхийлэлтэй харилцааг тэвчих, хүчирхийлэл үйлдэгчийг уучлах, хамгаалах, хайрлах-хорсох-гомдох зэргээр бодол санаа нь зөрчилдөх, улмаар хүчирхийлэл давтагдах, даамжрах шалтгаан нөхцөл болдог байна. Гэр бүлийн хүчирхийллийн гол онцлог шинж чанарууд нь: