Бидний зорилго

БИДНИЙ ЗОРИЛГО: 

Хүний хөгжлийн анхдагч орчин болох гэр бүлийн харилцааны орчныг сайжруулах, гэр бүлийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн үнэн зөв, албан ёсны эх сурвалж бүхий зөвлөгөө, мэдээллийн тусламжтай гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн иргэдийн эрх зүйн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх нь Familycenter.mn вебсайтын эрхэм зорилго юм.

БИДНИЙ ТУХАЙ:

Энэхүү гэр бүлд мэдээлэл, зөвлөгөө, тусламж үзүүлэх “Familycenter.mn” портал вебсайтыг Канад Улсын Засгийн газрын дэмжлэгтэй Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2022) төслийн хүрээнд бүтээв.

Бидний уриа:

Гэр бүлийн гишүүн бүр ТЭГШ ЭРХ ЭДЭЛНЭ.

Гэрлэгчид нь гэр бүлээ төлөвлөх, оршин суух газраа сонгох, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах тэгш эрхтэй. 

Гэр бүлийн гишүүн бүр ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГТЭЙ байна

Иргэд миний эрх бусдын эрхээр хязгаарлагддагийг ойшоодоггүй мөн хуулийн хүрээнд өөрт олгогдсон эрхээ эдэлж чаддаггүй, эрхээ хэрхэн хамгаалуулахаа тэр болгон мэддэггүй. Тиймээс бусын эрхийг зөрчдөггүй, эрхээ хамгаалуулах чадамжтай эрх зүйн мэдлэгтэй болгоно. 

Гэр бүлийн гишүүн бүр ЭРҮҮЛ, ЭЕРЭГ ХАРИЛЦААТАЙ байна

  Бид бие биеэ сонсдог, асуудлаа ярилцаж шийдвэрлэдэг, бие биедээ урам зориг өгдөг, биенээ хүндэлж, итгэдэг,  хувийн орон зайг хүндэтгэдэг байна. 

Гэр бүлийн гишүүн бүр ХАРИУЦЛАГАТАЙ байна

        Бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй. 

Гэр бүлийн гишүүн бүр ХҮЧИРХИЙЛЛЭЭС  АНГИД байна.
Хайр дүүрэн, аз жаргалтай ГЭР БҮЛ ТАНААС  эхэлнэ.

 

Мэдээлэл

Гэр бүлийн боловсролыг дээшлүүлэхэд, эрхээ эдэлж үүргээ биелүүлж чаддаг хариуцлагатай иргэдийг бий болгоход чиглэсэн мэдээ мэдээллийг түгээх замаар иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлнэ.

Зөвлөгөө

Гэр бүлийн гишүүдийг хүний эрхийн мэдрэмжтэй, эрүүл, эерэг харилцаатай болгон төлөвшүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн зөвлөгөө нийтлэлийг хүргэнэ.

Тусламж

Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоохын тулд хаана, хэнд хандах гарцыг зааж өгч, иргэдийн захидалд хариу өгч, хууль зүй, сэтгэл зүйн туслалцаа үзүүлнэ.

Сорил цэс:

Гэр бүлийн харилцаа болон өөрийн сэтгэл зүйгээ шинжих, хүчирхийллийг тодорхойлоход туслах сорилууд.

Эх сурвалж цэс:

Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах хуулиуд тэдгээрийн тайлбар, гарын авлага, ашиглах материалуудыг албан ёсны эх сурвалжтайгаар хүргэнэ.