Редакцийн бодлого

 

FAMILYCENTER.MN ВЕБСАЙТАД НИЙТЛЭГДЭЖ БУЙ БҮХ ТӨРЛИЙН КОНТЕНТ ДАХ

НИЙТЛЭЛИЙН БОЛООД ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЁС ЗҮЙН ЗАРЧИМ.

 

Familycenter.mn сайт нь иргэдийн гэр бүлийн боловсролд хувь нэмэр оруулах мэдээллийг нийтэд түгээх, гэр бүлийн харилцааны зөвлөмж, зөвлөгөөг уншигчдад хүргэх, Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх үйлсэд зориулсан хууль эрх зүйн мэдээлэл, мэдлэг олгоход мэдээллийн үнэн зөв, тэнцвэрт байдлыг ханган ажиллахыг эрмэлзэнэ.

 

1. Олон нийтэд үнэнд нийцсэн нягталж, баталгаажуулсан мэдээлэл хүргэх нь familycenter.mn мэдээллийн сайтын үндсэн зарчим болно.

1.1 Мэдээллийн бодит байдлыг баталгаажуулсны үндсэн дээр олон нийтэд хүргэнэ.

1.2 Мэдээллийн эх сурвалжийг ил тод нэрлэж баталгаажуулна.

1.3 Мэдээллийн бүтэц, агуулгын бодит байдлыг хэл найруулга, техникийн арга хэрэгслээр гуйвуулахгүйг эрмэлзэнэ.

 

2. Үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх, тайлбар хийх эрх чөлөөг уншигчдад олгохыг эрмэлзэнэ.

2.1 Мэдээлэлтэй холбоотой олон нийтийн хуульд нийцсэн үзэл бодлыг засварлахаас татгалзана.

2.2 Ташаа мэдээлэлд холбогдож нэр төр, алдар хүнд болон бусад байдлаар хохирсон нь тогтоогдсон иргэнтэй холбоотой мэдээллийг нэн даруй залруулна.

 

3. Мэдээллийг шударга аргаар цуглуулж, эх сурвалжтай хүндэтгэлтэй харьцана.

3.1 Сайтын нийтлэгч эх сурвалжид өөрийгөө ил тодоор танилцуулж шударгаар харилцахыг эрхэмлэн ажиллана.

3.2 Итгэл хүлээж олж авсан мэдээллийнхээ нууц эх сурвалжийг ямар ч тохиолдолд нууцлана.

 

4. Нийтлэлч мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа гадна, дотны ямар нэг нөлөөллөөс хараат бус байна.

4.1 Мэдээллийн агуулгыг бусдын эрх ашигт нийцүүлэн өөрчлөх, хэн нэгнийг гүтгэх, доромжлох, мэдээллийг хувийн зорилгод ашиглах, мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана.

4.2 Үзэл бодол хийгээд баримтыг хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар ямагт ялгаж зааглах зарчмыг баримтална.

4.3 Захиалгат, төлбөрт мэдээллийг тодорхой тэмдэг, тэмдэглэгээгээр тэмдэглэж байна.

 

5. Арьс өнгө, үзэл бодол, үндэс угсаа, шашин шүтлэг, нийгмийн болон ангийн шинж, амьдралын нөхцөл байдлаар нь хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй.

5.1 Тухайн мэдээлэлд онцгой хамааралгүй хүний хувийн амьдралд хүндэтгэлтэй хандана. Тухайлбал гэмт хэрэг, осол гамшгийн сэжигтэн, хохирогч, өртөгсөдтэй холбоотой хүмүүсийн овог нэр, ажил, албан тушаал, гэрэл зураг, дүрсийг тэдний зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхгүй.

5.2 Бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандаж, гэрэл зураг, дүрс бичлэг хийхдээ мэргэжлийн онцгой мэдрэмжтэй хандана.

5.3 Хүний эрхийг дээдлэн, тэгш байдлыг ханган, жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй, төвийг сахисан байр сууринаас хандаж хүргэнэ.