ҮРЧЛЭЛТ

Иргэн та хүүхэд үрчлэн авах гэж байгаа бол хэзээ, хаанаас, хэдэн настай, ямар хүйсийн хүүхэд

үрчлэн авах талаар сайтар төлөвлөх хэрэгтэй. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн

59.2 дахь хэсэгт зааснаар үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Та хүүхэд үрчлэн авах гэж байгаа бол хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд

үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар, гэрчлүүлсэн байна.

  •  Үрчлэн авагч, хүүхэд үрчлэн авах тухай өргөдлөө /өргөдөлд хүүхдийн овог, эцгийн нэр, нэр,

төрсөн он, сар, өдөр, төрсөн эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон

үрчлэн авагчийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, шаардлагатай бол аль

улсын харьяат болохыг дурдсан байна/ хүүхдийн оршин сууж байгаа буюу урьд оршин

сууж байсан газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд

гаргах бөгөөд өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:

  • Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Үрчлэн авагч болон үрчлүүлж байгаа эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан

дэмжигчийн иргэний үнэмлэх

  • Асран хүмүүжүүлэх байгууллагад байгаа хүүхэд бол тухайн байгууллагын зөвшөөрөл
  • Гадаадын иргэн Монгол Улсын харьяат болон тус улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа

харьяалалгүй хүүхдийг үрчлэн авах тухай нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтээ нийслэлд

иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, орон нутагт

аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн албанд тус тус бичгээр гаргана.

  • Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах тухай гадаадын

иргэнээс гаргасан хүсэлтийг хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн

болон консулын газар энэ хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

  • Монгол Улсын харьяат болон тус улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа харьяалалгүй

хүүхдийг үрчлэн авах журам болон гадаадын иргэнээс бүрдүүлэх баримт бичгийн

 

жагсаалтыг улсын бүртгэлийн болон эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн

Засгийн газрын гишүүн хамтран батална.

  • Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймгийн иргэний

бүртгэлийн асуудал эрхэлсэн алба, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, дипломат

төлөөлөгчийн болон консулын газар дээрх заасан баримт бичгийг хүлээн авч хүүхэд

үрчилсэн тухай бүртгэж, төрсний гэрчилгээг шинээр бичиж, үрчлэн авсан эцэг, эхэд олгоно.

Хүүхдээ үрчлүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүүхэд үрчлүүлсний

гэрчилгээ олгоно.