Уншигчдадаа урам зориг хүч чадал хайрлах үүднээс амжилтад хүрсэн нууцаасаа хуваалцья гэж бодлоо. Би одоо 23 настай. Би гэдэг хүний амьдрал хар багаасаа хагас өнчин хоцорч 3 настайдаа аав, эмээ, өвөө гэгч үнэ цэнэтэй хүмүүсээ алдаж ээжтэйгээ хагас өнчин хоцросон.
Уншигчдадаа урам зориг хүч чадал хайрлах үүднээс амжилтад хүрсэн нууцаасаа хуваалцья гэж бодлоо. Би одоо 23 настай. Би гэдэг хүний амьдрал хар багаасаа хагас өнчин хоцорч 3 настайдаа аав, эмээ, өвөө гэгч үнэ цэнэтэй хүмүүсээ алдаж ээжтэйгээ хагас өнчин хоцросон. Харин намайг 5 настай байхад ээж маань намайг миний ирээдүйг гэрэл гэгээтэй болгохын төлөө орхих шаардлагатай болж АНУ-ыг ээж маань 60$ той амьдралын гараагаа эхлүүлсэн юм. Ээжийн маань хувьд ч хэцүү цаг үе байсан. Ээж маань очоод хоноглох газаргүй сүм түшиж сүмээр хоноглож гадаа гуйлга гуйж амьдралыг 60$-с эхэлсэн юм.
Тэр үед би хамаатны ахындаа хоцорч үлдсэн би мэдээж өөрийн хүүхэд бус учир цаанаа л нэг өөрийн хүүд ийм өрөөлд ийм гэсэн шинжтэй гадуурхагдах маягаар амьдарч сүүлдээ ах маань ч санхүүгийн гачигдалд орж намайг гэрээсээ хөөх нь элбэг болсон. Тэр цагаас л миний амьдралын тэмцэл хүүрнэсэн юм. Би ч 7 настай хаачихаа мэдэхгүй 12 давхарт хоноглож (хамгийн дулаахан давхар бол 12 давхар) мэдээж хоол хүнс хэрэг болж таарна тэр үед л хаанаас яаж хоол авч идэх вэ гэсэн асуултад доороос эхлэхдээ хулгай хийж, хүний цүнх шүүрч, улмаар гадаах хүүхдүүдтэй нийлэн дээрэм хийх нь олон болсон. Дээрэм хийх зуур юуг ойлгосон бэ гэвэл эмэгтэй хүнийг дээрэмдэж байхдаа ээжийг маань бас ингэж байх бий эвии минь дээ гээд юмыг нь буцааж аваачиж өгөн тэр цагаас эмэгтэй хүн бүрийг ээж шигээ харж хайрлах болсон.
Тэгээд хулгай дээрэм хийхээ ч больё гэж шийдээд 8 настайгаасаа сургуульдаа ч яван хажуугаар нь машины дугуй угааж өдрийн 200 төгрөгөөр цалинждаг байлаа. 200 төгрөгөөр юу авах вэ дээ 2 ширхэг 50 төгрөгний гөөхий 1 ширхэг витсамо ундаа аваад л өдрийн хоолны мөнгө дуусна. Ийм байдалтай жилдээ баяруудаар 1-2 л махан зоогтой бусдаар гөөхийгөөр өдрөө зогоон 3 жилийг туулжээ. Дараагаар нь лааз усны сав цуглуулах нь биед ч амар өдрийн орлого ч 500 төгрөг болдог байв. Тиймдээ ч ажилдаа улайран хэсэгтээ сургуулиа ч орхиж олон жилийг хог түүн гадаа гудамжаар хонож их л зам туулсандаа. Тэгээд ээжээсээ сураг ч байхгүй 10 жилийг ардаа элээжээ. Ээжтэйгээ уулзаагүй царайг нь хараагүй хоолойг нь сонсоогүй 10 жил бүтэн өнчин дүнгэн данган явсны эцэст ээжтэйгээ хамгийн анхны өдөр царай дууг нь онгоцны буудлаас хараад л шууд таньсан. Эх үрийн гинжин холбоо гэж байдаг юм байна лээ. Хэдий хол байсан ч дуу хоолой, царайг нь хараагүй ч ээжийгээ шууд л таньдаг юм билээ. Ашгүй гэж ээжтэйгээ уулзаад сайхан амьдралыг мөрөөдөж төсөөлсөн байв. Ээж маань буцаад явах шаардлагатай гэдгээ хэлэх мөчид бас л их зүйл бодогдсон (цагаачлалын бичиг баримтаа хадгалан үлдэхийн тулд) би ч ээждээ хуурамчаар дүн шивүүлэн хичээлдээ мундаг байгаа гэж ээжийн санааг амраана. Дээр нь хамаатнуудаараа их дамжсан болохоор бүгдийг нь сайнаар магтаж сайн байгаагаа хуурамч царайн доор хэлж буй нь энэ. Тэр үед ээж намайг 5-р ангид оруулах гэсэн боловч шалгалтандаа 10-100 дотор л нэмэж хасдаг, үгийн бүтэц ч гэж зүйл мэдэхгүй сүүлдээ том толгойтой (их зантай) гэдэг үгийн утгыг ч мэдэхгүй байсан ээж маань намайг хэлээгүй байсан ч цаагуураа ойлгож бүгдийг мэдэрч мэддэг байсан юм байна лээ. Тэгээд хахуул өгөөд 15 настайдаа 5-р ангид элсэв. Насаар ахмад ч мэдлэгээр маш хол байв.
Ээж маань буцаж явах шаардлагатай гэдгээ ухааруулан намайг харж хандаг гээд хойд эцэгтэй болгон дахиад л орхиод явав (хамтдаа байсан цаг хугацаа ердөө 3хан сар) аав ээж гэдэг хүмүүсгүй үед ялангуяа эрэгтэй хүүхдийн хувьд гадаа зодуулах дээрэмдүүлэхэд аав аа гэх аав байхгүй ээж байхгүй харж хандах хүнгүй байсан болохоор үнэхээр хэн нэгэн хэрэгтэй байсан болохоор дурамчхан ч гэсэн хойд эцгийг хүлээн зөвшөөрөн хамтдаа 5 жилийг өнгөрөөсөн юм.
Миний зүгээс хэлэхэд гадаа хог түүж явсан 10 жил нь үнэхээр жаргал мэт санагдаж байсан. Учир нь хойд эцэгтэйгээ байсан 5 жил бол шорон тамаллын газар л гэж хэлнэ. Учир нь тэр хүн намайг байдаг л нэг гэрийн ажил хоол хийх гэр орон цэвэрлэх зүйлсийг шаардаж хийлэгдэг байсан ч хүүхэд насанд маань толбо үлдээсэн нэгэн. Учир нь хичээлээсээ гэртээ орж ирэх хугацаа 10хан минут ууг нь алхвал 15 минут би байнга гэртээ гүйж ирнэ. Тэгээд хоцорвол 1 секунд бүрээрээ ташуурдуулж жанчуулж төмрөөр зодуулж улмаар тэр хүнээс авсан шарх соривоос дурьдвал гавлын яс, хөлийн яс, бугуйн яс, нуруун дээрх том соривнууд, цаашлаад хутга дүрүүлж ч байсан удаатай. Нүүрэндээ шанаа авах, алагдалт бол өдөр бүр байлаа. Гэхдээ ийм хэцүү өвдөлттэй байсан ч ээжийнхээ санааг зовоохгүйн тулд бас л тэр хүнийг хамаатан шигээ магтана. Хутга дүрүүлээд эмнэлэг явах гэж үзсэн ч намайг алхаад яв гээд гуталгүй явуулж билээ.
Тэгээд би ч дотроо занан миний мөрөөдөл тэр цагаас эхэлсэн юм. Би нэг л өдөр цэрэг болно, бие хамгаалах урлагаар хичээллэнэ гэж зорилго тавьсан. Мэдээж хүн гэдэг хажуугаар нь хайрлаж, дурлах үе бий шүү дээ. Нэг сайхан нартай өдөр тэр нэгэн хангалуун айлын сайхан охинд нүд унах шиг. Цаашлаад нууцхан үерхсээр 3 сарыг элээн улмаар миний хичээлдээ мууг, мөнгөгүйг гэдгийг мэдэн тэр охин надад хандаж хэлэхдээ “чамд боловсрол байхгүй, ирээдүй байхгүй, мөнгө байхгүй, чамд надад зарцуулах цаг ч байхгүй хэмээн миний шарыг өндөлзүүлсэн юм. Би ч одоо харахад тэр охинд их баярладаг. Учир нь намайг хурцалж амжилтад хүрэхэд тус дэм болсон юм.
Тэр үерхэж байх хугацаанд хамгийн томоор үлдсэн дурсамж бол тэр нэгэн өдөр хичээлээ таслаад тэр охинтой өдрийг өнгөрөөж харих цаг ч дөхөв (харихгүй бол алуулна бүр маш өвдөлттэйгөөр) гэсэн хэдий ч тэр охинд дэндүү дурласан байсан учир “яадаг юм алуулах нь тодорхой, жаргалтай байж үзээгүй юм чинь хэсэгхэн зуурын жаргалыг мэдрэх минь” хэмээн цааш яриагаа үргэлжлүүлэн тэр охин ч харих болж би ч тэр охиныг гадаа даарч явуулахыг хүсээгүй учир өөрийн автобусны мөнгөө өгөн өөрөө 3 цаг хар хүйтэнд нимгэн хичээлийн цамцтай алхан гэрийн зүг алхаад л бас дахин алхаад л.... очоод мэдээж зодуулан дээр нь 10 хоног хичээлдээ явахгүй 00 өрөөнд түгжигдэн 00ын гоожуурын усыг ууж өдөрт 1 аяга будаатай элээх болов.
Хүнд хэцүү нөхцөлийг багаасаа үүрэн давсан би ээжтэйгээ дахин 5 жилийн дараа уулзалдахад тэр хүнээс айдаг болсон харцыг ээж маань шууд хараад ойлгон тэр дороо салсан юм даа. Тэгээд ээж маань миний боловсролд анхаарав. Ээжтэйгээ ч 1,5жил жаргалтай гэгч нь амттайхан амьдрах зуураа хэдий хичээлээс холдсон би сурахад бэрхшээлтэй байсан ч тэр нэг охины хэлсэн нь бодогдож мөнгөгүй, боловсролгүй гэх нь санаанд орж хэнээс ч дутахгүй бууж өгөхгүй хэмээн хичээлээ 1 хийж жилийн давтлагын доор бүх хичээлээ “А+” үнэлгээтэй төгссөн. Цаашаа ч мөнгөтэй болохын төлөө АНУ-д цагаачлалын визээр орж, цэргийн албанд орж (мэдээж хэнд ч хэзээч өөрийгөө ч, хайртай дотны нэгнээ дээрэлхүүлэхийг харахыг хүсээгүй тул зорилгодоо хүрч цэргийн мэргэжил сонгосон) албандаа нэр төртэй ч болж цалин ч сайн авч улмаар гадаадад сургуулиа ч төгсөж эд залуу насандаа амжилтынхаа гарааг атгачихсан одоогоор долоохон хоногийн маань цалин монгол мөнгөөр 3сая төгрөг болж өссөн. Багаасаа бодсон зүйлдээ тууштай бас хичээнгүй байж чадвал бүх мэргэжил хүнийг цалингаар нь шагнадаг юм байна. Миний амжилтын нууц бол бага цаг унтаж эртэч бусдаас уралдаж гадаах лаазыг түүдэг, цаг барих, ажлаасаа хоцордоггүй минь гэж боддог. Амьдралаас бас нэгээхэн үнэ цэнэтэй сурсан зүйл маань эмэгтэй хүнийг ээж шигээ харж хүндэлж сурсан. Миний хэлэх гэж буй санаа бол чи хаанаас ямар ч хэцүү нөхцөлөөс эхэлж болно гэхдээ тууштай байвал заавал амжилтад хүрдэг юм шүү.
Тухайн цаг үед хараал хэлж бүдүүлэг хүн байсан ч одоо бол амнаас муухай үг бүр жилдээ 1 нь ч ховор. Хүнийг багаасаа авсан муу хүмүүжил бус бусдаас олж авсан мэдлэг, зан харилцааны тавшин засаж өгдөг юм байна.
Тийм хэцүү хүнд давааг даван туулсан би харин одоо ээжтэйгээ хамт байшин аван машинтай ч болж ээжтэйгээ амттаны сайхныг шимтэж сууна. Хэдий хүнд хэцүү байсан ч өдөр бүр өөдрөг байж, бууж өгөхгүй тэмцэх чухал юм шүү. Би бага зэрэг товчлоод бичлээ цааш дэлгэрүүлээд бичвэл нурших мэт санагдлаа анхаарал хандуулан шимтэн уншсан уншигчиддаа баярлалаа.
Эх сурвалж: One billion rising Mongolia