Хаалттай хаалганы цаана хүчирхийлэлд үйлдэгдэж буйг мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрүүлдэг юм биш биз? Та өөрийгөө хохирогчийн оронд нь тавьж үзэж байгаарай. Зовлон шаналал амсаж буй нэгний хажуугаар дуугүй өнгөрдөггүй, хүнлэг, хариуцлагатай иргэн байцгаая.
Гэр бүлийн асуудал гэр бүл дотроо л байх ёстой гэсэн хүчирхийллийг өөгшүүлдэг хэвшмэл ойлголтыг халж, гэр бүлийн хүчирхийллийг яг одоо таслан зогсооход таны оролцоо нэн чухал.