ТЭЖЭЭН ТЭТГЭХ, ТЭТГҮҮЛЭХ

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн

нэг нь гэрлэлтээ цуцлуулах болон гэрлэлт хүчин төгөлдөр бус болсонд тооцогдохоос өмнө,

эсхүл гэрлэлтээ цуцлуулснаас хойш 1 жилийн дотор хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан нь

гэр бүлийн хүчирхийлэл болон гэрлэлт цуцлуулахаас өмнө бий болсон нөхцөл байдалтай шууд

холбоотой үүссэн, 3 нас хүрээгүй болон тахир дутуу хүүхдээ асарч байгаагийн улмаас хөдөлмөр

эрхлээгүй буюу гэрлэлтээ цуцлуулах үед тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эсхүл гэрлэлт

цуцлуулахаас өмнө тэтгэвэрт гарсан бол салсан нөхөр буюу эхнэрээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй”

хэмээн заасан байдаг.  Амьжиргааны доод түвшин нь бүс нутаг бүрээр өөр байдаг ба тэтгэлэг

гаргагч хаана оршин суудгаас үл хамааран тэтгэлэг авагч хаана оршин сууж байна тэр бүс

 

нутгийнхаа амьжиргааны доод түвшин хамаардаг. Амьжиргааны доод түвшинг жилд 1-ээс

доошгүй удаа шинэчлэн тодорхойлдог.

Тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлдээ:

1. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар

2. Багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт

3. Хүүхэд эрүүл бойжиж байгаа гэсэн эмчийн тодорхойлолт

4. Иргэний үнэмлэхний хуулбар

5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт

6. Хариуцагчид гардуулах нэхэмжлэлийн хувь зэргийг хавсаргана.