ОВОГ, НЭР ӨӨРЧЛӨХ

Иргэн та овог нэрээ өөрчлөх хүсэлтэй байгаа бол иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчилснийг

өргөдөл гаргагчийн оршин суугаа, эсхүл оршин байгаа болон төрснийг бүртгэсэн газрын сум,

дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан Засаг даргын захирамжийг үндэслэн

бүртгэнэ.

Иргэн овог, эцгийн нэр, нэрээ өөрчлөх хүсэлтэй иргэд дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

  •  Иргэн овог, эцгийн нэр, нэрээ өөрчлөх тухай өргөдөл

  •  Төрсний гэрчилгээ;

  •  Иргэний үнэмлэхийн хуулбар;

  •  Арван зургаан нас хүрээгүй хүн бол төрсний гэрчилгээний хуулбар;

  •  Арван зургаа ба түүнээс дээш насны хүүхдийн бичгээр гаргасан зөвшөөрөл;

  •  Өргөдөл гаргагч гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ;

  •  Ял шийтгэлгүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  •  Гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгосон тухай Монгол Улсын

Ерөнхийлөгчийн зарлиг;

  •  Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тасалбар. /Улсын тэмдэгтийн хураамжийн үнэ – 2500/.

Бага насны болон шүүхээс эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэний овог, эцгийн нэр, нэр

өөрчлөх асуудлыг түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлөөр бүртгэнэ. /Иргэний бүртгэлийн

тухай хуулийн 18 дугаар зүйл/

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар бага насны болон шүүхээс эрх зүйн

чадамжгүй гэж тооцогдсон иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчлөх асуудлыг түүний хууль ёсны

төлөөлөгчийн зөвшөөрлөөр бүртгэнэ.

  •  Насанд хүрээгүй хүний овог, эцгийн нэр, нэр өөрчлөх тохиолдолд түүний зөвшөөрлийг

бичгээр авна.

  •  Иргэн овог, эцгийн нэр, нэрээ өөрчлөх тухай өргөдлөө /өргөдөлд өргөдөл гаргагчийн овог,

эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, оршин суугаа газрын хаяг, гэр бүлийн байдал, төрсөн

болон үрчлэн авсан хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, өргөдөл гаргагчийн сонгож авсан овог,

эцгийн нэр, нэр, тэдгээрийг өөрчлөх болсон үндэслэл зэргийг дурдсан байна.