Эр хүн уйлдаггүй, даардаггүй, зовлонгоо тоочиж, өвчин хэлдэггүй, эр хүн шалчиганадаггүй, жижиг зүйлд гомдоллох ёсгүй, олон таван үг хэлэх ёсгүй
Эр нөхрөө өлсгөж болохгүй, учир нь тэд бол гэрийн эзэн, ноён нуруу… гэх мэт манай нийгэмд тогтсон хүйсээр ялгаварласан хэвшмэл, буруу ойлголт эрчүүдийг асуудлаа ярилцаж шийдвэрлэх чадамжгүй, хатуу чангын туйл, эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө халамжлах чадваргүй, сул дорой нэгэн болгож байна. Хэвшмэл ойлголтыг хамтдаа халж, эрүүл, эрх тэгш нийгмийг бүтээцгээе.