Гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа байдаг. Хэн нэгэн эрх мэдлээ бусдыг хянах, эрхийг нь хязгаарлах зэргээр ашиглах нь хүчирхийлэл юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар хүчирхийллийн 4 хэлбэр байдаг ба эдгээр хэлбэр нь ихэвчлэн дангаар үйлдэгдэх нь үгүй бөгөөд аль нэг хэлбэртэйгээр хавсран үйлдэгддэг байна.
Жишээ нь хохирогч зөвхөн бие мах бодийн хүчирхийлэлд өртөх бус давхар эдийн засгийн болоод сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг. Гэр бүлийн хүчирхийллийг хамтдаа цэглэе.