Хүн бүхэн дахин давтагдашгүй зан чанартай. Темперамент буюу зан авир нь нь төрөлхийн, биологийн шинж чанартай байдаг учраас хувь хүний сэтгэл зүйн онцлогийг илүүтэй тусгана.
Темпрамент нь мэдрэлийн тогтолцооны хэв шинж бөгөөд хүн орчин тойрондоо хариу үйлдэл үзүүлж буй арга барил болон хүмүүс хоорондын ялгаатай чиг хандлагуудаар тодорхойлогддог байна. Ингээд А.Беловийн боловсруулсан дараах тестийн тусламжтай өөрийн зан төлвийг тодорхойлоорой.
Асуултыг уншаад өөртөө байгаа шинжийн ар талд /+/, /-/ тэмдэг тавиарай. Нийт 80 асуултанд хариулж байж та өөрийн темпераментаа зөв тодорхойлж чадна.
Хэрэв дээрх асуултын 16-20-д /+/ бол та цэвэр холерик болно.
Хэрэв дээрхи асуултын 16-20-д /+/ бол та яахын аргагүй сангвиник.
Хэрэв дээрхи асуултанд 16-20-д /+/ бол та яах аргагүй флегматик.
Хэрэв та дээрхи асуултын 16-20-д /+/ бол та цэвэр меланхолик юм.
16-20 оноо авсан бол цэвэр тухайн хэв шинжийг илтгэнэ
11-15 оноо авсан бол тухайн хэв шинж нилээд байгааг илтгэнэ.
5-10 бол тухайн хэв шинж тун бага байгааг илтгэнэ.
Темпераментийн сэтгэл зүйн шинж
Сангвиник - Сэтгэл санаа голдуу өндөр, хөгжилтэй, үр дүнтэй, хурдан сэтгэхүйтэй, сайхан зантай. Шинэ нөхцөлд амархан дасдаг, идэвхтэй, нийтэч, хүмүүстэй амархан эв зүйгээ олдог. Сангвиникуудын мэдрэмж амархан үүсдэг, мөн амархан өөрчлөгддөг. Нүүрний хөдөлгөөн баялаг, илэрхийлэл сайн. Тэдэнд чухал зорилго, гүн сэтгэлгээ, бүтээлч үйл ажиллагаа байхгүй бол өнгөцхөн ба тогтворгүй байдал бий болдог. Харилцааны явцад сангвиникууд өөртөө итгэлтэйгээр байнга гараа хөдөлгөн ярьж эсвэл ямар нэг зүйлийг /харандаа, цаас үзэг гэх мэт/ оролдож суудаг. Маш хөдөлгөөнтэй, сониуч, тайван бус, салхи мэт хөнгөн, мартамхай хүмүүс. Сангвиникууд бусдаас маш их зүйлийг хүсдэг ба тэр хэмжээгээр буцааж өгч чадна.
Холерик - Үйлдэл нь хурц, огцом. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хөөрөмтгий, соргог сэтгэл мэдрэмжээрээ ялгардаг. Сангвиникууд төвөггүйгээр сэтгэлийн тогтвортой байдалд ордог бол холерикт тэр огт үгүй. Тэр төвөгтэй үйл ажиллагаанд тайвшрал олдог. Холерик темпераментийн илрэл нь бие хүний чиг хандлагаас ихээхэн хамаарна. Нийгмийн сонирхолтой хүмүүст тэр нь санаачлагатай, зарчимч, эрч хүчтэй байдлаар илэрдэг. Оюуны амьдралын баялаггүй тохиолдолд холерик темперамент голдуу сөрөг байдлаар илэрдэг ба ууртай, цочмог болдог. Холерикууд өөрсдийн сэтгэл хөдлөлөө маш огцом, баялаг, хүчтэй илэрхийлдэг; чангаар инээнэ, хашгирана, хэрэлдэнэ, уурлана, магтана. Тэд таныг бүх л сэтгэл зүрхээрээ, элэгсэг дотно хүлээн авах боловч хэсэгхэн хугацааны дараа таньтай сөргөөцөлдөж, бүр зодолдож ч магадгүй.
Флегматик - Флегматикт түгшүүр огт үгүй байдаг. Түүний ердийн байдал тайван, орчиндоо чимээгүйхэн таашаал авдаг. Тэдэнд зан байдлын шинэ хэлбэр удаан бий болно. Гэхдээ тогтвортой. Ихэвчлэн жигд тайван байдаг. Бухимдал үүсч хяналтгүй болох нь
ховор. Нөхцөл байдлаас болж зарим тохиолдолд флегматикуудад тэсвэр, гүн сэтгэлгээ зэрэг сайн талууд бий болдог бол зарим тохиолдолд үлбэгэр, хүрээлэн буй орчиндоо идэвхи оролцоогүй, залхуу бас сэтгэлийн тэнхээгүй байх шинж илэрдэг. Флегматикууд дотоод хүч ихтэй, тийм ч учраас тэднийг бусад хүмүүс өөрийнхөөрөө зүтгэдэг, зөрүүд гэж үнэлдэг. Тэд харилцах явцдаа таныг сонсох, ажиглах үйлийг илүүтэй хийж өөрсдийн эцсийн эргэлт буцалтгүй шийдвэр гаран гартал хүлээцтэй байж чаддаг. Нэгэнт удаан бодож гаргасан шийдвэрээ өөрчлөх нь тун ховор. Цөөн тооны найз нөхөдтэй тэдэндээ үнэнч хэрэв итгэлийг нь эвдсэн тохиолдолд харилцаагаа нэг мөсөн дуусгадаг.
Меланхолик – Хөдөлгөөн удаан, биеэ барьсан, шийдвэр гаргахдаа болгоомжтой ба эргэлздэг онцлогтой. Хариу үйлдэл нь цочроогчийн хүчтэй тохирдоггүй, гадаад саатал ихтэй. Ямар нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэхдээ удаан. Меланхоликд хүчтэй нөлөөлөл нь үргэлжилсэн саатлыг голдуу үүсгэдэг. Амьдралын ердийн нөхцөлд меланхолик гүн агуулгатай хүн юм. Тааламжгүй нөхцөл байдалд зожиг, аймхай, түгшүүртэй болдог. Меланхоликууд маш эмзэг, гомдомтгой, бүрэг, тайван бөгөөд үүнийгээ нуухыг хичээдэг. Тэд олон хүмүүсийн дунд орохоороо тэвдэж сандардаг, бусадтай харилцаа холбоо тогтоож яриа өдөхдөө тааруухан. Гэхдээ маш сайн сонсож, юу ярьж байгааг тань мэдэрч чаддаг. Ямар нэг зүйлийг амалсан бол заавал гүйцэтгэдэг, эхэлсэн ажлынхаа эцсийг үздэг. Энэ чанар нь амжилтанд хүрэх гол түлхүүр болдог бөгөөд шинжлэх ухаанд нэр цуугаа үлдээсэн олон эрдэмтэдийн ихэнх нь меланхолик хэв шинжийн хүмүүс байдаг.
Сангвиник, холерик энэ хоёр хэв шинжийг эрдэмтэд гадагшаа сэтгэлийн хөдөлгөөнтэй буюу экстраверт хүмүүс хэмээн тодорхойлдог. Өөрөөр хэлбэл бүхий сэтгэлийн хөдөлгөөн нь гаднаа ил харагдах бөгөөд түүнийгээ шууд илэрхийлдэг ажээ.
Харин флегматик, меланхолик хэв шинжийг дотогшоо сэтгэлийн хөдөлгөөнтэй буюу тэр бүр сэтгэлийн хөдөлгөөнөө бусдад илэрхийлдэггүй дотроо хадгалдаг интроверт хүмүүс хэмээн тодорхойлжээ.
Бас амбоверт буюу хоёрдмол хэв шинжийн хүмүүс байна. Энэ нь гол төлөв гадагшаа дотогшоо хэв шинжийн аль алийг нь агуулсан завсрын шинжтэй хүмүүс. Өөрөөр хэлбэл сангвиник-флегматик хоёрын хосолсон юм уу, эсвэл аль нэг нь давамгайлсан бол амбоверт болдог байна. Мөн холерик-флегматик, холерик- меланхоликийн хосмог шинжтэй хүмүүс ч үүнд багтана.