Нийгмийн бүрдүүлэг нэг эс болж байдаг өрх гэрийн санхүү менежментийн асуудлыг судлах, тохирсон шийдлийг санал болгох нь өнөөгийн нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудын нэг юм. Учир нь гэр бүлийн амьдралын мөчлөгт тухайн өрх гэрийн эдийн засаг, санхүү менежментийн асуудал хэрхэн өөрчлөгдөн, шинэчлэгдэж , үйл явц нь улам илүү нарийсаж байгаа билээ.
Өрхийн төсвийн менежмент гэхээр хүмүүс олон талаар ойлгодог. Гэхдээ нийгэм дээр нийтлэг байдаг ойлголт бол санхүү, эдийн засаг тал дээрээ илүү зөв зохион байгуулалттай байхыг хэлдэг байх гэж хүмүүс үздэг.
Менежмент гэдэг маань өөрөө аливаа байгууллага дотор байдаг шигээ гэр бүл дотор ч гэсэн байдаг. Тэгэхлээр менежмент нь ганц хүний ойлголт бус нийтийн үйл явцыг удирдах гэсэн утгыг илэрхийлж байгаа юм.
Гэр бүл санхүүгийн хувьд хэрхэн эрүүл байх вэ ? гэсэн асуулт гэр бүлүүдийн өмнө тавигдаж байгаа чухал асуудал.
Өрхийн санхүүгийн удирдлага буюу менежмент гэдэг нь өрхийн хэрэглэж буй нөөц баялгийг илүү үр дүнтэй ашигтай байдлаар ашиглаж зарцуулахын тулд бүртгэл хөтлөн, төлөвлөн гүйцэтгэж, тооцон дүгнэж, алдаа дутагдлаа засан залруулж буй үйл явц юм. Өнөөгийн орлого хангалттай гээд өрхийн төсвийн санхүүгийн менежмент хийхгүй байх нь гэр бүлийн эдийн засгаа тогтвортой хамгаалж байна гэсэн үг биш юм. Тиймээс өрхийн төсвийн санхүүгийн менежментийг эрсдэл, эмзэг байдал үүссэн үед нь эргэж нэг хийхдээ гол нь бус харин ч одоогийн тогтвортой байгаа болон зайлшгүй төлөвлөх хэрэгцээгээ мэдсэн үе дээрээ хийж эхлэх нь хамгийн оновчтой алхам болно.
Тиймээс өрхийн санхүүгээ удирдахад туслах 3 апп-ыг танилцуулж байна.
НЭГ: Миний санхүү
Хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологийг банкны үйлчилгээнд нэвтрүүлснээр санхүүгээ төлөвлөхийн тулд ухаалаг туслах руугаа хандахад л хангалттай болжээ. Орлого, зарлагын дэлгэрэнгүй тайлан гаргаж, эрсдэлтэй зардлыг анхааруулах, цаашлаад хийх үйлдлийг тань хүртэл сануулах санхүүгийн цогц үйлчилгээг таны оролцоогүйгээр танилцуулах ухаалаг шийдэл “Миний санхүү” үйлчилгээг санал болгож байна. Энэхүү үнэ төлбөргүй үйлчилгээг Голомт банкны Смарт банкны аппликейшн, эсвэл www.egolomt.mn хэмээн бичиж Интернет банк руугаа нэвтрээд л авах боломжтой.
Орлого, зарлагын дэлгэрэнгүй мэдээллийг харуулах “Тайлан” хэсэгтэй бөгөөд энэ нь тухайн сарын нийт орлого, зардал, тэр дотроо хичнээн төгрөгийг юунд зарцуулсан, таны нийт зарлагын хэдэн хувийг яг ямар төрлийн худалдан авалтууд эзэлж байгаа, хамгийн их зардал гаргасан өдөр болон өдөрт дунджаар хичнээн төгрөгийн зардал гаргаж байгаа зэрэг нарийн мэдээллийг ухаалгаар тооцоолж, автоматаар тайлан гаргаж өгдөг хэсэг юм. Эсрэгээрээ мөн нийт орлого болон түүний ангиллыг ч харуулна.
Хоёр: Төсөвчин
Монгол банк “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Төсөвчин” аппликэйшнийг ашиглалтад оруулсан билээ. Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой уг аппликэйшн нь орлого, зарлагаа хянах, хадгаламж, хуримтлалын төлөвлөгөө гаргах, моргейжийн зээлийн хүү бодох зэрэг хувь хүн санхүүгээ удирдах өргөн функцтэй. Монголын нөхцөлд тохируулсан апп гэдгээрээ онцлог юм.
www. urhiin tusuv.mn сайтын программистууд өрхийн орлого, зарлагаа хөтөлж, эзэгтэй нарын санхүүгийн төлөвлөлтөд тус болох зорилгоор "Өрхийн төсөв" программыг бүтээжээ.Орчин цагийн залуус, залуу гэр бүлүүдэд санхүүгийн төлөвлөлтөө хийхэд нь туслах зорилгоор дугтуйт төсвийн аргыг мэдээлэл технологийн дэвшилтэй хослуулсан интернет орчинд ажиллах “ӨРХИЙН ТӨСӨВ” програм нь ДУГТУЙТ ТӨСВИЙН АРГА -ыг ашиглах бөгөөд энэ аргыг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн үр дүнтэй өрхийн төсөв төлөвлөлтийн арга гэж үздэг байна. Сайн санхүүгийн төлөвлөгөө гэдэг бол хэрэггүй сул зардлуудаа олж тогтоох, түүнийгээ дадал зуршлаасаа үлдэн хөөхөд оршино. "Өрхийн төсөв" программ өрхийн санхүүгээ илүү үр дүнтэй төлөвлөхөд тань туслах ажээ.
Эх сурвалж: Залуу гэр бүл, Төсөвчин, Миний санхүү, Өрхийн төсөв