Хайрыг мэдрүүлэх эгэл түүхүүд цуврал-1
Нийтлэлч: Familycenter.mn

 

49 настай эрэгтэйн зурвас

Эхнэр маань Итали хэлний сургалтанд сууж байгаа юм. Түүнийг орж ирэхэд нь “Өнөөдөр ямар ноцтой асуудал болов доо” гэж сонирхож асуутал  “Бид 1-ээс 30 хүртэлх тоог сурсан. Биднийг анхлан суралцагчид учраас багш өнөөдөртөө хангалттай гэж хэлсэн. Гэвч дараа нь сурагч бүрээс насаа италиар хэлээрэй гэсэн. Надаас бусад нь насаа хэлсэн. Хамгийн гол нь би 42 настай шүү дээ” гэж хэлээд инээсэн. Эхнэртэйгээ гэрлэх үед аав маань надад хосууд хоорондоо “ярилцаж” байх хэрэгтэй. Мөн эхнэрийнхээ ярьсан зүйлд нь толгой дохиод л өнгөрчих юм бол чамайг түүнийг анхаардаггүй, хүндэлдэггүй гэж бодно шүү гэж хэлж байсан. Тэгээд л би түүнээс өдөрт болсон зүйлийг нь асуудаг дадалтай болчихсон. Мөн анхааралтай сонсдог. Тэр ярьж байхдаа үргэлж л гэрэлтэж байдаг. Бид одоо ч яг л залуу хосууд шиг байдаг. Харин бидний аз жаргалтай гэрлэлтэнд олон хүн атаархдаг мөртлөө жижигхэн дадлыг маань үл ойшоочихдог юм шиг санагддаг.

 

47 настай эмэгтэйн зурвас

Нөхөртэйгөө гэрлээд 13 жил хамт амьдарсан. Энэ бол миний амьдралын алдагдсан 13 жил байсан. Салах шийдвэр гаргаж, хоёр жил тусдаа амьдарсны дараа бид эргэн гэрлэсэн. Хэрвээ би асуудлыг бодитоор хараагүй бол буцаад хамт амьдарч эхлэхгүй байсан. Салсан хоёр жил маань гэрлэлт гэж юу вэ, би гэрлэлтээс юу хүсч байсан бэ, яагаад бид гэрлэсэн бэ гэдгээ эргэн харах түлхэц өгсөн. Энэ хугацаанд би нөхөртөө тийм ч чухал хүн биш байсан гэдгээ ойлгосон. Гэхдээ би түүнтэй хамт байхыг хүсч байсан. Одоо бид хамтдаа өнгөрүүлсэн хором бүрдээ аз жаргалыг мэдэрдэг. Үнэндээ бид гэрлэлт гэж юу вэ, гэрлэлтээс юу хүлээж байгаа вэ гэдгээ нухацтай бодож, нэг нэгэнтэйгээ ярилцаж, гэрлэлтэд хичээл зүтгэл гаргадаг байх хэрэгтэйг их сүүлд ойлгосон. Тиймээс залуу хос бүр үүнийг эрт ойлгоосой гэж хүсдэг. Таны хувьд гэрлэлт гэж юу вэ? энэ асуултанд хариулаарай.

 

32 настай эмэгтэйн зурвас

Миний бие өвдөж, эмнэлэгт хэвтэж байх үеэр найз залуу минь намайг эргэхээр ирсэн. Тэгээд:

-Чи мууранд дуртай юу?

-Тийм ээ!

-Тэгвэл муурны амьдралд хэр дуртай вэ?

-Юу гэсэн үг юм?

-Чи идэж бас сайн унтаж амар. Би чамайг өхөөрдөж бас халамжлах болно. Чи идээд, эрхлээд, унтаад… Эдгэтлээ үүнийг давтаарай гэж хэлсэн. Тэгээд миний гэдсийг маажсан. Мэдээж эмэгтэй хүн “муур шиг эрх”, идэж уугаад эрхлээд байж байна гэсэн үг биш. Энэ бол өвдсөн, тэнхэлгүй болсон үед нь халамжлах талаар ойлголт юм шүү. Бид хоёр гэрлэсэн. Бид хамтдаа ажиллаж, хамтдаа хичээдэг. Гэсэн ч энэ дурсамж минь надад хэцүү үед тэр үргэлж дэргэд байж, намайг халамжлана гэдэг итгэл өгсөн. Тийм ч байсан. Хайр гоё биш гэж үү?

28 настай эмэгтэйн зурвас

Би өчигдөр өглөөний дасгалаа хийгээд, нуруугаа бөхийлгөөд гарынхаа үзүүрийг хөлийн хуруундаа хүргэж байсан юм. Нөхөр маань галт тогооны өрөөнөөс орж ирэхдээ намайг харчхаад “Надад битгий сөгд өө, Хаантаан гээд өмнө минь сөгдчихсөн. Энэ мэдээж наргиа байсан. Би яг хэн нэгэнд сөгдөж байгаа юм шиг харагдаж байсан болохоор тэгж шоолсон хэрэг. Бид элгээ хөштөл хамтдаа хөхрөлдөж, ажилдаа гарахдаа нүүр дүүрэн инээмсэглэж байсан. Олон хүнд аз жаргалтай гэрлэлт хэцүү юм шиг санагддаг. Гэхдээ аз жаргал маш энгийнээс эхэлдэг шүү дээ.