Судалгаанаас үзвэл, сүүлийн таван жилийн хугацаанд амиа хорлосон гэх 2055 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Энэ үзүүлэлт манайх шиг хүн ам цөөн улсад маш өндөр тоо юм. Тэр дундаа амиа хорлосон хүмүүсийн 85 хувь нь эрчүүд байгаа нь ноцтой, анхаарал татах асуудал. Энэ нь хоногт нэг эрэгтэй хүн амиа хорлодог гэсэн үг. Амиа хорлолтыг нэг талаас сэтгэл зүйтэй холбон тайлбарладаг бөгөөд зарим судлаач бодит өвчин ч гэж үздэг. Тиймээс энэ төрлийн өвчин- өөс хэрхэн урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн тогтвортой байдлаа хангах талаар “Сэтгэц заслын сонгодог аргуудын хялбаршуулсан, практик ойлголт” цуврал номын зохиогч, НССДС-ийн сэтгэл судлалын багш, сэтгэл зүйч Э.Баярмаатай ярилцлаа.
-Сэтгэл гутрал яагаад үүсдэг вэ? Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Сэтгэл гутрал хоёр шалтгааны улмаас үүсдэг. Нэгт, Сэтгэл зүйн шалтгаан. Энэ нь гэнэтийн цочрол юм уу удаан хугацааны шаналалаас болдог. Дотны хүнээ алдах, гэмт хэргийн золиос болох, салж сарних гэх мэт янз бүрийн цочролын дараа сэтгэл гутралд өртөж болдог. Эсвэл удаан хугацаанд гунигтай шаналгаатай нөхцөлд байснаар сэтгэл гутрал үүснэ. Нөгөө талаар бүх итгэл найдвар унтарч арга тасрах үед ч сэтгэл гутрал үүсдэг. Хоёрт, Бие махбодын шалтгаан. Тухайлбал, янз бүрийн шалтгаанаар тархин дахь химийн урвал өөрчлөгдсөнөөс сэтгэл гутрал бий болдог .
Сэтгэл гутралаас сэргийлэхийн тулд нэгэн хэвийн гунигтай нөхцөл байдлаас зайлсхийх хэрэгтэй. Хүнд хэцүү асуудал тохиолдсон бол гутрахаас сэргийлж мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж сурах нь зүйтэй. Аль болох таатай нөхцөл байдал үүсгэж, таатай хүнтэй уулзаж байгаарай.
-Монгол Улсад амиа хорлолтын түвшин өндөр байна гэж ДЭМБ-ын хийсэн судалгаагаар тогтоосон байна. Амиа хорлолтын шалтгаан нь юу вэ?
- Тэсвэр тэвчээргүй, сэтгэлийн хатгүйгээс амиа хорлолоо гэж олонх хүн буруутгадаг. Гэвч сэтгэл гутрал аажимдаа архагшиж хүндэрснээр ямар ч тэвчээртэй хүнийг ийм үйлдэл хийхэд хүргэдэг бөгөөд нэг төрлийн аюултай эмгэг. Тиймээс энэ эмгэгийг эрт илрүүлж эмчлэх нь чухал. Ард иргэдийн дунд сэтгэл гутралын хам шинж түгээмэл ажиглагдаж байна. Бид сэтгэл зүйн, зөвлөгөө заслын сургалт зохион байгуулдаг бөгөөд 10 суралцагч тутмын 2 нь сэтгэл гутралд ямар нэг хэмжээгээр өртсөн байдаг. Хувь хүнд тохиох олон саад бэрхшээл, уй гунигаас гадна нийгмийн байдал ч нөлөөлж байгаа юм. Харин хүйсийн хувьд монголд эмэгтэйчүүдээс илүү эрчүүд сэтгэл гутралаас болж амиа хорлож байна.
- Прокурорын газраас хийсэн "Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлын суурь судалгаа"-нд амиа хорлосон иргэдийн 84 хувь нь эрчүүд байна гэсэн. Яагаад эрчүүд эмэгтэйчүүдээс илүү амиа хорлож байна?
- Эрчүүд сэтгэл гутралыг хүлээн зөвшөөрч чаддаггүй, гадны тусламж авахдаа тааруу, эр хүн уйлж болохгүй, “гүндүүгүй” байх хэрэгтэй зэрэг жендэрийн ойлголтод баригдаж сэтгэцийн эмчилгээнд тууштай анхааралтай хандахгүй байх зэрэг шалтгаанаар сэтгэл гутрал нь хүндэрдэг гэсэн таамаглал байдаг. Амиа хорлолтоос сэргийлэхийн тулд сэтгэл гутралын талаар мэдээлэл сайн хүргэх хэрэгтэй.
Удаан хугацаанд аз жаргалгүй байвал серотонин дутагдаж сэтгэл гутралд өртдөг
Учир нь өөрийгөө сэтгэл гутралд орсон гэдгийг мэдэхгүй, яагаад байгаагаа ойлгохгүйгээр, энэ байдлаас гарах арга зам байгаа гэдгийг ч мэдэхгүйгээр амиа хорлох тохиолдол олон бий.Тиймээс сэтгүүлчид болон сэтгэл судлаачдын хамтдаа хийж чадах зүйл бол сэтгэл гутралын шалтгаан, үр дагавар, шинж тэмдэг, эдгэрэх арга замын талаар мэдээлэл хүргэх юм.
Маш хөнгөн зэргийн сэтгэл гутралын үед урам зориг сэргээх аргуудаар өөрөө өөртөө үйлчилж болно. Гэвч сэтгэл гутрал ихэвчлэн амархан хүндэрдэг бөгөөд хүндэрсэн тохиолдолд мэргэжлийн хүний туслалцаа заавал хэрэг болдог. Сэтгэл гутрал нь гүн ангалын ёроолд унасан мэт мэдрэмжийг төрүүлдэг. Гүн ангалын ёроолд унасан хүн гадны тусламжгүйгээр ангалаас гарахад хэцүү. Хэрэв ангал гүн биш бол өөрөө хичээгээд гарч болно. Сэтгэл гутрал гэдэг ангалтай л ижил.
- Бид ханиад хүрч бие тавгүйрхэхэд эдгээхийн тулд бодитой эмчилгээ хийдэг. Харин сэтгэлээр унах, сэтгэл гутрах үед ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Сэтгэл гутрал бол эмгэг. Тиймээс сэтгэл гутралыг жирийн нэгэн сэтгэлээр унах үйл явцтай андуурч болохгүй. Таныг сэтгэлээр унагаасан үйл явдал өнгөрөхөд уй гуниг аажимдаа мартагдаж үгүй болдог. Харин сэтгэл гутрал бол гутраасан хүчин зүйл нь өнгөрч мартагдсан ч мэдрэмж хадгалагдаж хэвээр үлддэг. Мөн сэтгэл гутралд физиологийн хүчин зүйл нөлөөлдөг ч гэж үздэг.
Серотонин буюу аз жаргалын гормон гэж нэрлэгдэх нейротрансмиттер дутагдах үед сэтгэл гутрал үүсдэг. Удаан хугацаанд аз жаргалгүй байх нь серотонины дутагдалд ороход нөлөөлж улмаар сэтгэл гутрал болдог тохиолдол олон.
Тиймээс сэтгэл гутралыг тархин дахь химийн бодисын өөрчлөлт гэж ойлгож болно. Хүнд хэлбэрийн сэтгэл гутралд физиологийн шалтгаан байдаг учир үүнийг эмчлэх ёстой эмгэг гэж ойлгох хэрэгтэй. Ханиад хүрсэн хүнд “Сэтгэлийн тэнхээгээрээ эдгэр” гэж зөвлөдөггүй шүү дээ.
Сэтгэл гутрал ч үүнтэй адил. Сэтгэлийн тэнхээгүй хүн сэтгэл гутралд өртдөг гэсэн буруу ойлголт нийгэмд их байна. Сэтгэл гутрал нь ханиадтай адил гадны тусламж шаарддаг бие махбодын бодитой өвчин юм. Сэтгэл гутралаас салахад сэтгэлийн тэнхээ хэрэгтэй боловч дан ганц сэтгэлийн тэнхээгээр ялж болдог өвчин биш.
-Сэтгэлд гутралд орсон эсэхээ хэрхэн мэдэх вэ?
-Сэтгэл гутраад байна уу, сэтгэлээр унаад байна уу гэдгээ ялгахгүй олон хүн байдаг. Тиймээс сэтгэл гутралын үед ямар шинж тэмдэг илэрдэг болохыг товч дурдъя. Сэтгэл гутралын үед сэтгэл санаа, бие махбод, үйл хөдлөл гэсэн гурван түвшинд өөрчлөлт гардаг. Нэн түрүүнд сэтгэл санааны хувьд юунд ч идэвх сонирхолгүй болдог. Бүх зүйлийг сөрөг талаас нь харах хандлага ажиглагдана. Итгэл найдваргүй болно. Сэтгэл түгшиж санаа зовно. Аливаад өөрийгөө буруутгана, гэмшинэ. Сэтгэл хоосорч, утгагүй санагдана. Дараа нь бие махбод эрч хүчгүй, энергигүй болно.
Серотонин буюу аз жаргалын гормон гэж нэрлэгдэх нейротрансмиттер дутагдах үед сэтгэл гутрал үүсдэг.
Анхаарал төвлөрөх чадвар суларч ой тогтоолт муудаж мартамхай болно. Нойрны хэмнэл алдагдаж их юм уу бага унтана. Хоолны дуршил нэг бол ихсэж нэг бол багасна. Хэвийн хэмжээнээс илүү ядарна. Гэтэл ийм нөхцөлд хүмүүс сэтгэл гутрал гэдгийг мэдэлгүй ходоодны эмч, дотрын эмч, мэдрэлийн эмчид хандаж шинжилгээ өгдөг. Ингээд сэтгэл гутралаа оношилж чадалгүй улам хүндрүүлж сүүлийн шатанд хүрдэг.
Энэ шатанд хувь хүний үйл хөдлөлд дараах шинж тэмдэг илэрдэг. Үүнд, Нийгмийн харилцаанаас хөндийрч цагийг ганцаараа өнгөрөөх нь ихсэнэ. Орондоо удаан хэвтдэг болно. Амархан уйлдаг болно. Зарим тохиолдолд амиа хорлох бодол төрнө. Эдгээр гурван бүлэг шинж тэмдгийн дийлэнх нь танд илэрч байгаа бол та цусны шинжилгээ өгөх биш сэтгэцийн эмчид хандах ёстой.
- Сэтгэл гутралыг хүндрүүлэлгүй эрт танин мэдсэн нөхцөлд өөрөө эмчлэх боломжтой юу?
- Сэтгэл гутралыг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж ангилж үзэж болно. Хөнгөн сэтгэл гутралыг хүн өөрийн сэтгэлийн тэнхээгээр ялж болох юм. Хүндэвтэр сэтгэл гутралыг сэтгэл зүйч юм уу сэтгэл засалчийн тусламжтайгаар ялан дийлж болно. Харин хүнд сэтгэл гутралыг сэтгэцийн эмчийн тусламжтайгаар эдгээнэ. Мэдээж сэтгэцийн эмч нар эмийн эмчилгээ хийнэ. Эмийн эмчилгээнээс айгаад байх хэрэг үгүй. Тархинд дутаад байгаа серотонин буюу аз жаргалын гормоныг тэнцвэржүүлж л өгдөг юм. Эмийн хамааралтай болно гэж айгаад байна гэж хэлдэг хүмүүс бий. Эмийн эмчилгээний зорилго нь тархины эсийн серотонин ялгаруулах төрөлхийн чадварыг л сэргээхэд оршдог.
- Хүн биеэ гэмтээсэн бол ичилгүй эмнэлэгт очдог. Харин сэтгэцийн эмчид очно гэхээр олонх хүнд галзуугийн эмнэлэг санаанд нь буудаг байх…?
-Сэтгэцийн эмгэг гэхээр л галзуу хүн гэж ойлгодог хоцрогдсон үзлээс бид татгалзах цаг нэгэнт болсон. Та шалтгаангүйгээр байнга ямар нэгэн юманд санаа зовоод байвал энэ бол сэтгэцийн эмгэгийн нэг шинж байж болзошгүй. Ямар сайхан амьдралтай, ямар өндөр боловсролтой байхаас үл хамааран аливаад идэвхгүй, сонирхолгүй болсон бол энэ ч бас сэтгэцийн эмгэг байхыг үгүйсгэхгүй. Бидний хэвийн гэж ойлгодог зарим сэтгэл зүйн сөрөг үзэгдлүүд сэтгэцийн эмгэг байдаг. Сэтгэцийн эмгэгтэй гэхээр л хэт хүндрүүлж ойлгож болохгүй. Сэтгэцийн асуудлыг хүндрүүлэлгүй бага дээр нь илрүүлж эмчлэх хэрэгтэй.
- Сэтгэцийн эмчид хандах ёстой гэж байгаа ч хүмүүс хаана хандахаа тэр бүр мэддэггүй. Ямар шат дараалалтайгаар хэнд хандаж болох вэ?
-Хэрэв та сэтгэл гутралаа хөнгөн буюу хүндэвтэр зэрэгтэй гэж үзэж байгаа бол сэтгэл зүйч юм уу сэтгэл засалчид хандаж болно. Харин хүнд сэтгэл гутралтай бол сэтгэцийн эмчид хандана. Нэн түрүүнд дүүргийнхээ сэтгэцийн эмчид хандах ёстой. Дүүргийн сэтгэцийн эмч хаана суудгийг мэдэхгүй бол өрхийн эмчээсээ асууж болно. Сэтгэл гутралын зэргээс хамаараад дүүргийн сэтгэцийн эмч өөрөө эмчилнэ эсвэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ) рүү шилжүүлнэ.
Халуурч байгаа хүнд эм уулгадаг шиг хүнд хэлбэрийн сэтгэлийн гутралтай нөхцөлд эмийн эмчилгээ хийдэг гэдгийг дахин сануулъя. Сэтгэл гутрал бол бодитой өвчин. Таньд сэтгэл зүйн тогтворгүй байдал, сэтгэл гутралын шинж тэмдэг илэрч байгаа бол харьяа дүүргийнхээ сэтгэцийн эмчид хандаарай. Хүмүүс сэтгэцийн эмчээс зугтааж явсаар цаг алддаг. Өөрсдөө сэтгэл гутралтай маш олон янзаар тэмцдэг. Бясалгал хийж, сургалтанд явж, сэтгэл зүйчтэй уулзаж байгаа харагддаг. Та аль болох эмийн бус аргаар тэмцээд үр дүнд хүрээгүй бол сэтгэцийн эмчид хандах цаг болжээ гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч Б.Бадамцэцэг