Метаверс эцэг эхчүүдийн хяналтын системийг нэвтрүүлнэ

Шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд гардаг байсан таамаглалууд биеллээ олж, ирээдүйд хэрэглээнд нэвтэрнэ гэгдэж байсан технологиуд аль хэдийн хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээний нэг болж, ашиглагдаж эхэлсний нэг жишээ бол метаверс билээ. 

Метаверс гэдэг нь 3D виртуал ертөнцөд суурилсан нийгмийн харилцааны сүлжээ юм. 3D виртуал ертөнц гэж компьютероор бүтээсэн дуураймал орчныг тодорхойлдог. Метаверсэд хандах аргыг AR болон VR төхөөрөмжийн тусламжтайгаар хөнгөвчилсөн. AR гэдэг нь Augmented reality буюу бодит ертөнцийн үзэгдэл, орчин дээр компьютерын аргаар хийсвэр үзэгдэл, мэдээллийг нэмж харагдуулсан технологи. VR гэдэг нь Virtual reality буюу бодит ертөнцөөс маш өөр хийсвэр, дуураймал орчныг харагдуулдаг технологи юм.

Харин энэ орон зайд эцэг эхчүүдийн хяналтын системийг нэвтрүүлж байгаагаа Мета энэ долоо хоногт мэдэгджээ.  Мета платформоос эрхлэн гаргаж буй “Meta’s virtual reality (VR)”-гээр өсвөр насны эсвэл бага насны хүүхэд зохисгүй тоглоом тоглох, насны хязгаар давсан зүйлсийг ашиглахаас сэргийлж эцэг, эхийн хяналтын систем бий болгосон байна. Ингэснээр эцэг, эхчүүд хүүхдийнхээ юу харж, сонсож буйг хянах боломжтой болж байна.

Тус систем нь Их Британийн засгийн газрын хүүхдүүдийг онлайнаар хамгаалах хууль тогтоомжийн дагуу бий болгожээ. “Meta’s virtual reality (VR)” нь эцэг, эхчүүдэд дараах боломжуудыг олгоно. Үүнд:

  1. VR-аас тодорхой программуудыг шууд түгжих боломжийг эцэг, эхчүүдэд олгоно.
  2. Өсвөр насныхныг Quest Store-оос тодорхой насанд тохиромжгүй программ татаж авах, худалдан авахыг хориглоно.
  3. Oculus мобайл аппликейшнээс хандах боломжтой "Эцэг, эхийн хяналтын самбар"-ыг идэвхжүүлэх, хэрэв насанд хүрэгчид болон өсвөр насныхан харилцан зөвшөөрвөл эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ бүртгэлтэй холбогдохыг зөвшөөрнө.

Эцэг эхийн хяналтын самбарыг идэвхжүүлснээр:

  1. Хүүхдийнхээ эзэмшдэг бүх программыг хянана.
  2. Хүүхэд нь VR дээр худалдан авалт хийхэд мэдэгдэнэ.
  3. Хүүхэд нь VR-д хэр их цаг зарцуулж байгааг мэднэ.
  4. /span>Хүүхдийнхээ Oculus Friends-ийн жагсаалтыг харж болно.

 

Эх сурвалж: