Хайрыг мэдрүүлэх эгэл түүхүүд цуврал- 2
Нийтлэлч: Familycenter.mn

19 настай эмэгтэйн зурвас

Өнөөдөр автобусанд суугаад их гоё дүр зураг харлаа. Автобусны урд талын ганц суудалтай сандал дээр нэг настай эмээ сууж, бариулаас нь нэг өвөө барьчихсан зогсож байсан. Арын сандал дээрээс хүн босоод “Та ийшээ суучих” гэхэд “Баярлалаа охин минь. Чи өөрөө суу. Би эндээ зогсож байя” гэсэн. Тэгээд тэр өвөө эмээгийн үсийг зөөлөн илсэн. Би яг юу мэдэрснээ ойлгоогүй ч сэтгэл минь их хөдөлсөн.

 

37 настай эрэгтэйн зурвас

Миний найз охин надад гэрлэх санал тавьж байсан. Бид 5 жил үерхсэний дараа хамтдаа амьдрахаар шийдэж байр түрээслэсэн юм. Тэгээд оройн хоол идэхээр хамтдаа ширээнд суухад тэр “Чи надтай гэрлэх үү” гэж хэлээд халааснаасаа бөгж гаргаж ирлээ. Мэдээж би эргэлзэлгүйгээр “Тийм ээ, тэгэлгүй яахав” гэж хэлсэн. Надад маш гайхалтай мэдрэмж төрсөн. Энэ мөчийг хүртэл яагаад заавал “эрэгтэй нь л гэрлэх санал тавьдаг” гэж боддог байснаа гайхаж байна. Би гэрлэх санал тавихыг хүсдэг байсан ч өөрсдийн гэсэн байртай болчихоод түүнээс гуйх ёстой гэж бодож байсан. Гэхдээ тийм байх албагүй гэдгийг эхнэр маань надад ойлгуулсан.

33 настай эмэгтэйн зурвас

Намайг хүүхэд байхад манайх гэрт амьдардаг. Хүмүүсийн хэлдгээр ядруухан  амьдралтай айл байсан. Аав маань ээжид цэцэг хэзээ ч өгч байгаагүй. Бас тэд хамтдаа хөтлөлцөөд кино үзэж байгаагүй. Тэдний болзоонд явж байсныг нь би ер санахгүй юм. Аав ээж хоёр маань зөвхөн биднийг тэжээхийн тулд хичээнгүйлэн ажилладаг байсан. Гэхдээ аав маань орой бүр түрүүлж орондоо ордог байсан. Тэгээд хөнжлөө дулаацуулаад, ээжийг орондоо ороход дулаацуулсан хэсэгтээ хэвтүүлдэг байсан. Харин өглөө биднийг босохоос өмнө түрүүлж босоод галаа түлчихээд, бидний гутлыг галын дэргэд ойртуулж тавиад бүлээцүүлдэг байсныг санаж байна.  Баян, ядуу, боловсролтой, боловсролгүй байхаас үл хамаарч хаана ч аз жаргал, хайр энэрлээр дүүрэн байх боломжтой.

27 настай эмэгтэйн зурвас

Шүдний эмч нөхөртэй байх хэр вэ гэж хэн нэгэн надаас асуухгүй байгаа тул би энэ явдлыг бичиж илгээхээр шийдэв. Нэг өдөр миний шүд өвдөөд нөхөр дээрээ очсон юм. Орой нь нөхөр маань гэртээ ирэхдээ миний шүдээр зүүлт хийгээд зүүчихсэн байсан.