Танд дараах шинж тэмдэгүүд ажиглагдаж байна уу?
Танд дараах шинж тэмдэгүүд ажиглагдаж байна уу?
Хэрвээ танд дээрх шинж тэмдэгүүдээс дор хаяж 5 нь сүүлийн нэг сарын туршид илэрч байгаа бол та стресст өртсөн байхын илрэл юм. Орчны бохирдол, нийгмийн орчин, таагүй харилцаа, ажил үүргийн тодорхойгүй байдал, үүрэг хариуцлагын ялгаатай байдал гэхчлэн олон зүйлээс үүдэн стресс үүсдэг. Хүмүүст стресст өртөх үедээ “ЗУГТ” эсвэл “ТЭМЦ” гэсэн хариу үйлдлийг хийдэг бөгөөд энэ нь тархины гипогампус хэсэгт хувьслын явцад үүсэж бий болсон хариу үйлдэл юм. Стрессдэх үед тархинд яг л араатанд хөөгдөж байгаатай ижил идэвхжил явагдаж, кортисол хэмээх даавар их хэмжээгээр ялгардаг. Энэ даавар нь идэвхтэй хөдөлж, гүйж, эрч хүчээ гадагшлуулахад зориулсан. Тиймээс стрессдсэн үедээ юу ч хийлгүй хэвтэх нь хамгийн буруу.
Нөгөөтэйгүүр бидний бие махбод өндөр ачаалалд орж сандрах, айх, түгших, ядрах мэдрэмжүүд төрж буйг ухамсарлан үүнийг тэр даруй багасгах арга хэмжээ авах буюу тайвшрах дасгалыг хийх нь стрессийг бууруулах голлох аргуудын нэг юм. Тайвшрах дасгал хийснээр булчингийн зангирал сулардаг ба үүний үр дүнд тархинд тайвширсан гэсэн дохио очдог. Ингэснээр тархи нервийн систем рүү сандарсан дохиоллууд дамжуулахаа зогсоож биеийн байдал тайван үеийнх рүү шилждэг байна.
Стресс нь бидний бие физиологийн хамгаалалтын механизм ажиллаж буй хэрэг учир хэмжээндээ байвал эерэг, сайн зүйл. Харин хэмжээнээсээ хэтрэх, хэтийдсэн стресс нь сөрөг үр дагавар ихтэй.