Сорил: Хүүхдийнхээ ганцаардах мэдрэмжийг үнэлээрэй
Нийтлэлч: Familycenter.mn

НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан "Дэлхийн хүүхдийн аж байдал 2021" тайланд 15-19 насны залуусын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь  амиа хорлолт болж байна гэдгийг онцолжээ. Жил бүр 10-19 насны 46,000 орчим хүүхэд залуус  амиа егүүтгэж байгаа нь минут тутамд 11 хүүхэд нас барж байна гэсэн үг юм.  Дэлхийн улс орнуудад баян, ядуугаас үл хамааран хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд ноцтой асуудлууд нүүрлэж, тэд нэн шаардлагатай тусламж дэмжлэг авч чадаагүйн улмаас  ганцаардаж, зовж шаналан зарим нь өвдөж цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй болох, амь насаа ч алдахад ч хүрч байна. Тиймээс энэ цаг үед эцэг эхчүүд, асран хамгаалагч нар хүүхдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд онцгой анхаарах ёстой болоод байна. Энэ удаагийн сорилоор та хүүхдийнхээ ганцаардах мэдрэмжийг үнэлээрэй. Уг хүүхдийн ганцаардах мэдрэмжийг үнэлэх асуулгыг сэтгэл зүйч Стевен Р.Ашер зохиосон, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн сорил юм. Дараах 24 асуумжид хариулт өгөх бөгөөд асуумж бүрийг уншиж, дараах хэмжүүрийн дагуу хүүхдийнхээ өгсөн хариултад тохирох оноог сонгоорой.  Та хүүхдийнхээ ганцаардлын мэдрэмжийг үнэлж 40- өөс дээш оноо авсан нөхцөлд  мэргэжлийн сэтгэл зүйчид хандаарай. Мөн мэргэжлийн сэтгэл зүйч, хуульчийн зөвлөгөө, туслалцааг #Familycentermn-ээс үнэ төлбөргүй авах боломжтой.

Сорилын тайлбар

Та 2,5,7, 11,13, 15, 19, 23-р асуултуудад оноо өгөхгүй. Үлдсэн 5 оноогоор үнэлэгдэх асуултын хариулт нь 16-80 хүртэл хэлбэлзэнэ. Өндөр оноо нь хүүхдийн ганцаардах мэдрэмж өндөр байгааг илэрхийлнэ. 

Дараах хэмжүүрийн дагуу хүүхдийнхээ өгсөн хариултад тохирох оноог сонгоорой.

  • Миний хувьд ямагт үнэн- 1 оноо
  • Миний хувьд ихэнхдээ үнэн- 2 оноо
  • Миний хувьд заримдаа үнэн- 3 оноо
  • Миний хувьд бараг тохирохгүй - 4 оноо
  • Миний хувьд огт тохирохгүй - 5 оноо

Сорил: Өөрийн хариултыг даалгавар тус бүрд өгөөрэй

  1. Сургууль дээрээ шинэ найзтай болох амархан
  2. Би ном унших дуртай
  3. Ангид надтай ярих хүүхэд байдаггүй
  4. Ангийнхаа бусад хүүхдүүдтэй хамтарч ажиллаж чаддаг
  5. Би телевиз их үздэг
  6. Сургууль дээр хүүхдүүдтэй үерхэж найзлах нь хэцүү байдаг
  7. Би сургуульдаа явах дуртай
  8. Би ангидаа олон найзтай
  9. Ангид байхад ганцаардах мэдрэмж төрдөг
  10. Шаардлагатай бол би сургууль дээрээ хэн нэгэнтэй үерхэж чадна
  11. Би спортоор хичээллэх дуртай
  12. Сургууль дээр надтай ижил хүүхэд байхгүй
  13. Би байгаль шинжлэл сонирхдог
  14. Ангид надтай  хамт тоглодог хүүхэд байдаггүй.
  15. Би хөгжим сонсох дуртай
  16. Би ангийнхаа хүүхдүүдтэй сайн ойлголцдог
  17. Би анги, сургуулийн амьдралаас тасархай байгаа юм шиг санагддаг
  18. Анги сургууль дээр надад тусламж хэрэгтэй болоход хандах хүүхэд байдаггүй
  19. Би зураг зурах, будах дуртай
  20. Би ангийнхаа хүүхдүүдтэй хамт байх дуртай
  21. Ангидаа би ганцаарддаг
  22. Ангийнхаа хүүхдүүдтэй хамт байх дуртай
  23. Би ширээний тоглоом тоглох дуртай
  24. Би ангидаа найзгүй

Эх сурвалж:

  • Asher, S.R and Wheeler, V.A (1985) Children’s loneliness: A comparison of rejected and neglected peer status, Journal of consulting and Clinical Psychology, 53, 500-505
  • НҮБ-ын Хүүхдийн сан "Дэлхийн хүүхдийн аж байдал 2021" тайлан

Мэргэжлийн сэтгэл зүйч, хуульчийн зөвлөгөө, туслалцааг #Familycentermn-ээс үнэ төлбөргүй аваарай.

Эх сурвалж: Клиник практикт хэрэглэх аргачлалууд, УБ 2017