Жил бүрийн 6 дугаар сард Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газрын “Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 дугаар утсанд иргэд, хэрэглэгчдээс хүүхдийн бэлэгний чанартай холбоотой гомдол, санал ихээр ирүүлдэг.
Иймд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан хүүхдийн бэлэг худалдан борлуулах гэж буй зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүд болон хэрэглэгчдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:
Нэг. Хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд
1. Түргэн муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг хүнсний бүтээгдэхүүн бэлэгний орцод оруулахгүй байх,
2. Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл нь тодорхой, хаяг шошгын мэдээлэл бүрэн тусгагдсан байх,
3. Хүнсний бүтээгдэхүүний урамшуулалт худалдаа, үнийн хямдралын талаар хуульд нийцүүлэн хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангах,
4. Хэрэглэгчийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар хүүхдийн бэлэг худалдан борлуулах үйлдэл гаргахгүй байх,
5.“Хэрэглэгч барааны талаар мэдээлэл авах хэрэглэгчийн эрх”-ийг хангаж ажиллах шаардлагатай байна.
Хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгжүүд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэд, хэрэглэгчдийг хохироохгүй байхад анхаарч ажиллана уу.
Хоёр. Хэрэглэгчдэд
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэж заасны дагуу Хэрэглэгч та аливаа бараа, бүтээгдэхүүн худалдаж авахдаа дараах зөвлөгөөг анхаарч худалдан авалт хийнэ үү. Үүнд:
Дээрх зөрчлүүд илэрсэн тохиолдолд ШӨХТГ-ын 115 утсанд болон https://afccp.gov.mn сайт, https://www.facebook.com/afccpmongolia пэйж , https://www.facebook.com/groups/391583442769715/?ref=sharehttps://www.facebook.com/groups/391583442769715/?ref=share&exp=7ffb групп, bichigkhereg@afccp.gov.mn мэйл, твиттерийн @afccpmn цахим хаягуудаар гомдол, мэдээлэл ирүүлж хамтарч ажиллана уу.
Эх сурвалж: ШӨХТГ