Энэ жилийн наадмын амралт ес хоног үргэлжлэх тул гэр бүлээрээ аялах төлөвлөгөө гаргасан хүмүүс урьд урьдынхаас олон байгаа биз ээ.
Аялалд зайлшгүй авч явах ХЭРЭГЦЭЭТ ЗҮЙЛС
Үндэсний их баяр наадмын амралтаас Монголчуудын аяллын улирал албан ёсоор эхэлдэг гэхэд хилсдэхгүй. Энэ жилийн наадмын амралт ес хоног үргэлжлэх тул гэр бүлээрээ аялах төлөвлөгөө гаргасан хүмүүс урьд урьдынхаас олон байгаа биз ээ. Тиймээс аяллын үед ямар зүйлсийг зайлшгүй авч явах ёстойг та бүхэндээ сануулъя.
Аялалд гарахдаа цаг агаараас шалтгаалан:
-Борооны цув
-Шүхэр
-Уруул өнгөлөгч
-Нарны тос
-Дулаан хувцас
-Нарны шил
-Малгай
-Усны гутал
-Нимгэн хувцас
Хувийн цахилгаан хэрэгсэлдээ зориулан:
-Машины USB шилжүүлэгч
-Гар чийдэн
-Power bank
-Разетка шилжүүлэгч
-Камерын баттерей цэнэглэгч
Автомашиндаа:
-Ивээс мод (элс, шаварт суувал)
-Домкрат
-Запас дугуй
-Галын хор
-Дугуй хийлэгч
-Хүрз
-Татлага
-Холбогч утас
-Тос, тосол
Аптек:
-Гэдэсний эм
-Халуун хэмжигч
-Хөвөн
-Ариутгагч
-Дотор муухайралтын эм
-Халуун буулгах эм
-Харшлын эм
-Хоросол
-Өвчин намдаах эм
-Хоолойны эм
-Шархны лент
Хувийн бэлэн байдлаа хангахдаа:
-Бохь/гаа
-Газрын зураг
-Аяллын турш сонсох дуунууд
-Ариун цэврийн цаас
-Нойтон салфетка
-Шумуулны тос
Хөдөө буудаллахдаа:
-Мах, шорлог бэлдэх хэрэгслүүд
-Аяга таваг
-Ус
-Газын плитка
-Хутга, махны мод
-Майхан, гадас, алх, бахь
-Лаа, шүдэнз
-Хог хийх уут
-Халбага, сэрээ
-Аяны сандал, ширээ
-Тогоо
-Хүнсний скоч
-Аяга тавагны алчуур, цэвэрлэгч шингэн
Эдгээрийг заавал авч явахаа бүү мартаарай.