Наадмаар ходоодоо хамгаалах шалгарсан аргууд

Бид баяр наадам, аялал зугаалгын үеэр хоол хүнсээ тохируулаагүйгээс ходоодоо өвтгөх нь элбэг. Тэгвэл цагаан идээ, хөнгөн хоолоор хооллоход тохиромжтой зун цагт аялал зугаалгаар явахдаа махан хоол, боловсруулсан хүнснээс ходоодоо хамгаалах дараах шалгарсан аргуудыг хэрэгжүүлээрэй.

 

Наадмаар ходоодоо хамгаалах шалгарсан аргуудад:

Хоол идэхээс өмнө

-Хоолоо сойж байгаад их хэмжээгээр идэх нь ходоодны хамгийн том ганц дайсан тул хүнд хоол идэхээс өмнө аяга смүүти уух эсвэл эслэгээр баялаг жимс ногоо идээрэй.

-Хүнд хоол зооглохоосоо өмнө нь бодисын солилцоо, хоолны шингэлтээ сайжруулах үүднээс алхалт, хөдөлгөөн сайн хийгээрэй.

Хоол идэхдээ

-Хуушуураа амтлагч, майноз, кетчупгүйгээр идэж дадвал ходоодонд нэн тустай.

-Шинэ ногооны салат эхэлж идээд харин дараан хуушуур, хорхог, шорлог, боодог зэрэг хүнд хоол идэх нь ходоодны цочирлыг багасгана.

-Пробиотикоор баялаг эслэг хоол хүнс хэрэглэх. Тухайлбал дарсан байцаа, тараг, кимчи, мисо зэрэг ашигтай бактериар баялаг хачир идээрэй.

Хоол идсэнийхээ дараа

-Амны цангаагаа тайлахаар хийжүүлсэн ундаа уухын оронд лимонтой, цагаан гаатай бүлээн ус уух нь цангааг тань тайлж, хоол боловсруулалтад сайнаар нөлөөлнө.

-Архи, согтууруулах ундааны оронд эмийн ургамлын ханд, жимсний шүүс, ургамлын хандтай ликор хэрэглэх.

-Аялал зугаалгаар явахдаа дессерт идмээр санагдвал зайрмаг, бялуу, чихэр идэхээс илүүтэй ходоодны үйл ажиллагааг сайжруулах хар чавга, киви, ногоон алим зэрэг жимс хэрэглээрэй.