Гэрлэлтээ аз жаргалтай хэвээр хадгалахын тулд хийж болох 40 үйлдэл

Гэрлэлт бол “тайвшрал” биш. Гэрлэлтийн дараа одоо бид нэг нэгнээсээ бүрэн хамааралтай болсон учир харилцаанд хичээл зүтгэл, анхаарал шаардлагагүй гэж бодох нь маш буруу. Хосууд гэр бүлийн харилцаандаа үргэлж анхаарал тавьж, харилцаагаа сайхан байлгахын тулд хичээх нь аз жаргалтай гэрлэлтийн нууц. Гэхдээ гэрлэлтээ аз жаргалтай хэвээр хадгалж, харилцаагаа сайжруулах алхмууд нь тийм ч хэцүү биш. Та өдөр тутамдаа дараах жижигхэн дадлуудыг хэрэгжүүлснээр маш гайхалтай үр дүнг мэдрэх болно.

Гэрлэлтээ аз жаргалтай хадгалахын тулд хийх 40 үйлдлийг танилцуулж байна. Үүнд:

  1. Хэрүүл маргаан үүсвэл тухайн үедээ “20 минутын завсарлага” аваад дараа нь ярилцдаг дүрэм тогтоогоорой
  2. Романтик кино хамт үзээрэй
  3. Эхнэр эсвэл нөхрийнхөө “гайхалтай 5 шинж”-ийг цаасан дээр бичээд өөрт нь уншиж өгөөрэй
  4. Унтлагын өрөөндөө зурагт битгий байршуулаарай
  5. Гараас нь хөтлөн алхаарай
  6. Хамтдаа сайн дурын ажил хийгээрэй
  7. Өдөрт багадаа 1 удаа хайраа илэрхийлсэн мессеж илгээгээрэй
  8. Хамтдаа нүцгэн унтаж байгаарай
  9. Улиралдаа багадаа 1 удаа заавал болзоо төлөвлөж, хэрэгжүүлээрэй
  10. Дуртай уух зүйлийг нь санаачилгаараа авч өгч байгаарай. (Гаатай цай, Кофе, Оргилуун дарс г.м)
  11. Хайртдаа өдөр бүр магтаалыг үг хэлээрэй. Магтаал үнэн байх нь чухал
  12. Жижигхэн зүйлсийн талаар ч чөлөөтэй ярилцаарай
  13. Буруу зүйл хийсэн үедээ түрүүлж уучлалт гуйгаарай
  14. “Эрсдэлтэй” нууцыг битгий хадгал
  15. Сексийн тал дээр нээлттэй байгаарай
  16. Эхнэр, нөхрийнхөө хийж буй үйлдэл бүрийг хүндэл
  17. Ихийг өгч, багыг хүлээ
  18. Чанартай цагийг хамт өнгөрөө
  19. Хүсч байгаа болон хэрэгтэй зүйлээ шууд хэл. (Эхнэр, нөхөр тань таны бодлыг уншигч биш гэдгийг ойлгоорой)
  20. Эрүүл байж, сайхан харагдахыг хичээгээрэй.
  21. Хамтын зорилготой болоорой.
  22. Өдөр тутмын ажлуудыг хамтдаа хийгээрэй. (Хоол хийх, хог хаях, хүнсээ цуглуулах г.м)
  23. “Уучлал” бол гэрлэлтийн стратегийн нэг хэсэг мөн.
  24. Өрөвч сэтгэлээр сонс
  25. Бага ярьж, их сонс
  26. Хамт байхдаа утсаа холдуул
  27. Нэг баг гэдгээ санаарай
  28. Хамгийн түрүүнд УУЧЛААРАЙ гэж хэлээрэй.
  29. Нөхрийнхөө нэр төрийг хамгаалж байгаарай
  30. Хайрын захидал бичээрэй
  31. Асуудлыг ярилцахаас бүү зайлсхий
  32. Асуулт асууж байгаарай
  33. Шударга байдлыг зарчим болгоорой
  34. Алдаагаа засах боломжийг олгож байгаарай
  35. “Салъя” гэдэг нь нухацтай үг тул жижиг маргаан бүр дээр сүрдүүлэг болгож бүү ашиглаарай
  36. Оройн хоолыг хамтдаа идэж хэвшээрэй.
  37. Хамтын хоббитой болоорой (Йога, бүжиг, шатар, сагс, хөл бөмбөг үзэх, ууланд алхах)
  38. Мөрөөдлөө ярилцаарай
  39. Давхар болзоонд яваарай.
  40. Ганцаараа цагийг хөгжилтэй өнгөрүүлж сураарай. Эхнэр эсвэл нөхөртэйгөө цаг минут тутамд хамт байх нь тийм ч сайн зүйл биш. Тиймээс нэг нэгэндээ хувийн орон зайг нь өгч байгаарай.

Эх сурвалж: marriage365.com