Догь аав, ээж болгох 9 асуулт: Хүүхдээсээ асуугаарай
Нийтлэлч: Familycenter.mn

Та хүүхдэдээ “догь” аав, ээж гэдгээ мэдрүүлмээр байна уу. Тэгвэл хүүхдээсээ дараах 9 асуултыг асуугаарай. Хамгийн гол нь хүүхдээ асуултад хариулж байхад нь анхааралтай сонсоорой.

  1. Чамд бусдад зааж чадахаар хэмжээний сайн хийдэг зүйл байгаа юу?
  2. Хэрэв чи дуу болох байсан бол ямар дуу байх байсан бэ?
  3. Чамд  тохиолдсон хамгийн хөгжилтэй зүйл юу вэ?
  4. Чи ирээдүйн амьдралаа хэрхэн төсөөлдөг вэ?
  5. Чамд тохиолдсон хамгийн гайхалтай зүйл юу вэ?
  6. Чиний хамгийн сайн найз хэн бэ, яагаад?
  7. Хэрэв чи өөртөө шинэ нэр сонгох боломжтой бол юу байх байсан бэ, яагаад?
  8. Өнөөдөр хэн нэгний хийсэн сонирхолтой зүйл байна уу?
  9. Хэрэв чамд дэлхийг өөрчлөх боломж гарвал хэрхэн өөрчлөх байсан бэ?

Эх сурвалж: /www.scholastic.com