Инстаграм хуудас тань таны зан чанарын талаар юуг хэлж өгдөг вэ?

АНУ-ын The New York Times сонины Customer Insight хэлтсийн "Хуваалцах сэтгэл зүй" -н талаарх хийсэн судалгаагаар бидний олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийн мэдээллээ хуваалцах 5 гол шалтгааныг оролцогчид ийнхүү нэрлэсэн байна.

 

1.Сошиал медиагаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх (68%)

2. Зугаатай, үнэ цэнтэй контент, мэдээллийг хуваалцах замаар бусдад амьдралаа сайжруулахад нь туслах (94%)

3.Бусадтай харилцаа, холбоотой байх, тодорхой нэг хүрээлэлд орох (81%)

4.Найз нөхөд, танилуудтайгаа харилцаа холбоогоо хадгалах мөн шинэ хүмүүстэй танилцах (80%)

5.Тогтмол үздэг эсвэл уншдаг контент бүтээгчдээ эсвэл брэндийг дэмжих, сурталчлах, бусадтай хуваалцах (84%)

 

Мөн бидний сошиал хуудас ( Instagram, Facebook г.м) бидний талаар төсөөлж байгаагаас ч илүү ихийг хэлж өгдөг байна. Ингээд таны инстаграм хуудас таны зан чанарын тухай юуг хэлж өгдгийг харцгаая.


1.Та тогтмол сэлфигээ нийтэлдэг бол экстраверт зан чанартай хүн.

Ихэвчлэн экстраверт буюу нээлттэй зан чанартай хүмүүс интровертуудаас илүү олон нийтийн сүлжээнд илүү идэвхтэй байдаг. Экстраверт хүмүүс ойр ойрхон статусаа шинэчилж, инстаграмдаа илүү олон зураг нийтэлдэг. 2020 оны судалгаагаар экстраверт хүмүүс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илүү эерэг контентуудыг хуваалцах хандлагатай байдаг байна

2. Өөрийгөө хэт “дөвийлгөсөн” постууд их нийтэлдэг бол та нарциссист байх магадлалтай

Энэ төрлийн хүмүүс үргэлж илүү олон "дагагчдыг" татахын тулд зөвхөн хамгийн сайхан харагдаж байгаа зургуудаа хуваалцдаг. Ихэвчлэн хэт их “янзалсан”, фильтер ашигласан зургуудаа нийтэлдэг бөгөөд зарим тохиолдолд бусдын анхаарлыг татахын тулд худал мэдээлэл, хэтрүүлэгтэй постууд ч нийтэлдэг байна.

3.Инстаграм тань олон зурагтай, мэдээллээ байнга шинэчилж байдаг бол та адал явдлыг эрэлхийлэгч 

Сэтгэл засалч, зохиолч Эми Морин: Facebook эсвэл Instagram дээр идэвхтэй, маш олон зураг нийтэлдэг хүмүүс адал явдал эрэлхийлэгч байх хандлагатай байдаг гэж үзжээ. Хэрвээ таны инстаграм шинэ туршлага, аялал, өдөр тутмын сонин хачин, зураг постуудаар дүүрэн байдаг бол та нээлттэй, адал явдал эрэлхийлэгч зан чанартай хүн ажээ.

4. Олон хүн таныг зураг, пост дээрээ “tag” хийсэн байвал та нөхөрсөг, нээлттэй хүн.

Найзууд тань таныг зурган дээрээ байнга “tag” хийж байдаг, таны инстаграмын дийлэнх зургийг таны бусадтай хамт авхуулсан зургууд эзэлдэг үү? Та инстаграм болон Facebook дээрээ олон дагагчтай, өөрөө ч мөн маш олон хүн дагадаг уу? Тийм бол та амьдрал дээрээ нөхөрсөг, нийтэч хүн бөгөөд бусадтай амархан ойртож дотносдог, харилцахад хялбар, ихэвчлэн бусадтай санал нийлэх хандлагатай хүн ажээ.


5. Хар цагаан зураг олныг нийтэлдэг бол та сэтгэл зүйн хувьд тогтворгүй байх магадлалтай

Бараг өдөр бүр Facebook, Instagram дээр хар цагаан, гунигтай зураг байршуулдаг зуршилтай юу? Тэгвэл та сэтгэл зүйн хувьд тогтворгүй бөгөөд

Сэтгэл түгшүүр

Сэтгэл гутрал 

Тогтворгүй байдал зэргээр шаналж байх магадлалтай байна.

6.Хэрэв таны  инстаграмын нүүр хуудас эмх цэгцтэй, зургуудаа сайтар бодож байршуулдаг бол та хянамгай, болгоомжтой хүн.

Та инстаграм эсвэл фэйсбүүк дээрх зургуудаа маш хянамгай сонгож, өнгө болон дарааллын дагуу маш цэгцтэйгээр байршуулдаг уу? Тийм бол та хичээнгүй, зорилгодоо чиглэсэн, болгоомжтой, аливаа ажлыг зохих ёсоор гүйцэтгэх хүсэл эрмэлзэлтэй хүн байх нь. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хэт их цаг зарцуулдаггүй байх магадлалтай бөгөөд таны Timeline ч мөн зөвхөн танд хэрэгтэй мэдээ мэдээллүүдээр дүүрэн байх магадлалтай.