Хайртай охиддоо нас биед хүрч амьдралын их далайд гарахаас нь өмнө эдгээр долоон зүйлийг заавал зааж өгөөрэй.
1. Зочилсон айлдаа хүндэтгэлтэй байх
Ямар ч айлд хүндлүүлж дайлуулсныхаа дараа гэрийн эзэгтэйд бага ч гэсэн туслах, ядахдаа ёсыг бодож туслах уу гэж асуух нь тухайн айлыг болон гэрийн эздийг хүндэтгэж байгаа хэрэг юм.
Мөн айлд уригдсан бол очиж буй айлдаа заавал жижиг ч болов бэлэг авч очих нь нэгдүгээрт, айлд гар хоосон очдоггүй уламжлалаа хүндэтгэж буй, хоёрдугаарт тухайн айлыг хүндэлж буй хэрэг билээ. Үүнийг охиддоо захиж, хамтдаа айлд зочилж очихдоо өөрөө үлгэрлэж үзүүлж байгаарай.
2. Таагүй явдал тохиосон нэгэнд эмгэнэл илэрхийлэх
Хүмүүс жаргалтай мөчийг нь хуваалцсанаас илүү, хүнд хэцүү үед нь тусалсан, хань болсон нэгнийг мартдаггүй. Танил, хамаатан садан, найз нөхдөд нь хүнд гарз тохиосон бол чадахаараа туслах, туслах боломжгүй бол ядаж эмгэнэл илэрхийлж, ярьж байх хэрэгтэй гэдгийг охиддоо ойлгуулаарай.
3. Ядарч туйлдсан ээжүүдэд туслах
Өөрөө ээж болсныхоо дараа л эмэгтэй хүн ямар их ядарч, ямар их ачаалалтай байдгийг ойлгодог. Тиймээс хүүхдээ тэвэрч яваа ээжүүдэд хаалга онгойлгож өгөх, суудал тавьж өгөх, хүүхдийг нь тэвэрч өгөх гэх мэтхэнээр жижиг ч болтугай тус хүргэж байхыг охиддоо захиарай.
4. Хоол хийж сурах
Заавал мэргэжлийн тогооч шиг хоол хийж сурах албагүй ч, бие дааж ганцаараа амьдрахдаа тулбал өөрөө өөртөө хоол бэлдэж чаддаг байх хэмжээний наад захын зүйлсийг охиддоо заавал зааж өгөөрэй.
5. Нөхөрлөлдөө үнэнч байж, хов живээс зайлсхийх
Жинхэнэ найз байхын чухлыг охиддоо зааж сургаарай.
Хов жив, элдэв дэл сул яриа эмэгтэйчүүдийн нөхөрлөлийг үгүй хийх нь их байдаг. Тиймээс бусдыг араар нь муулах, хов живд автах нь буруу зүйл гэдгийг ойлгуулж, эмэгтэйчүүд бие биеэ дэмжиж, хайрлаж байх хэрэгтэйг сануулаарай.
6. Ахмад настныг хүндлэх
Том болох тусмаа бид нас дээр болсон хамаатан садан дээрээ очиж золгох нь багасдаг. Ахмад настай хамаатан садан дээрээ ойр ойрхон очиж чадахгүй байсан ч залгаж, мэндийг нь мэдэж, анхаарч халамжилж байх ёстойг ойлгуулж, биеэрээ үлгэрлэн харуулаарай.
7. Хүчтэй эмэгтэй байх
Хүчтэй байх гэдэг нь заавал амжилт гаргах, эсвэл заавал бие даасан ганц бие эмэгтэй байхыг хэлэхгүй. Харин өөрийгөө цаг ямагт хөгжүүлж, өөрийн гэсэн итгэл үнэмшил, үнэт зүйлдээ бат зогсож чаддаг байх, цаг заваа бүрэн өөрт хэрэгтэй зүйлдээ зарцуулж чаддаг ухаалаг эмэгтэйг хэлдэг. Тиймээс охиддоо өөрийн чинь цаг зав, үнэт зүйл заавал нэгдүгээрт байх ёстой гэдгийг ойлгуулж, хүчтэй эмэгтэй болоход нь өөрсдийн биеэр үлгэрлэн, сургаарай.