Та СЭТГЭЛ САНААНЫ хүчирхийлэлд өртөж буйн 50 шинж

1.Таныг хэзээ гадагш гарах, хэнтэй уулзахыг шийдэх гэж оролддог

2.Таны утсанд ирсэн зурвас, дуудлагуудыг шалгадаг

3.Хэнтэй ч хамаагүй харддаг

4.Таны санхүүгийн байдлыг хянадаг

5. Өөрийн хүслээ танд тулгадаг

6.Таны яриаг үргэлж тасалдаг

7.Таныг өөртэй нь санал нийлэхгүй байх үед дуугаа өндөрсгөж эхэлдэг

8. Та хамтрагчаасаа  үргэлж зөвшөөрөл авдаг ч хамтрагч тань хэзээ ч юун дээр ч танаас зөвшөөрөл авдаггүй

9.Таныг сонсдоггүй, ярих боломж олгодоггүй

10.Хэт их хорьж цагддаг

11.Gaslighting буюу хийгээгүй зүйлийг тань хийсэн болгож таныг буруутай мэт мэдрүүлдэг

12.Таныг өөрөө өөртөө эргэлзэхэд хүргэдэг

13.Та хамтрагчийнхаа дэргэд байхдаа биеэ барьж, тухгүй мэдрэмж авдаг

14.Таны хэлсэн үгэнд итгэдэггүй

15.Таныг л хортой, харилцахад хэцүү нэгэн мэтээр буруутгадаг

16.Гэмшиж буй байдлыг тань ашиглаж хүссэн зүйлээ хийлгэдэг

17.Танаар хардуулах гэж хичээдэг

18.Өөрийнх нь амьдралд болж буй азгүйтэл бүхэнд таныг буруутгадаг

19.Гаргаж буй онцгүй ааш болгондоо ямар нэгэн шалтаг олж хэлдэг

20.Гуниглах үед тань сул дорой, хэтэрхий мэдрэмтгий гэж таныг шүүмжилдэг

21.Таны эмзэг сэдвээр тоглоом шоглоом хийдэг

22.Үргэлж таныг “өдөж”, уурлуулахыг оролддог

23.Таны гаргасан амжилт бүрийг юу ч биш мэтээр ярьдаг

24.Шууд утгаараа доромжилдог

25.Таныг хэнд ч хэрэггүй мэтээр мэдрүүлдэг

26.Хувийн орон зайд тань дураараа халддаг

27.Таны хайртай дотнын хүмүүсийг хүндэлдэггүй

28.Таны гадаад үзэмжийг шүүмжилж, доог тохуу хийдэг

29.Хэзээ ч танд талархлаа илэрхийлдэггүй

30.Дуртай зүйлсийг тань үл ойшоодог

31.Тантай юу ч мэдэхгүй жаахан хүүхэдтэй харьцаж буй мэт харьцдаг

32.Өөрөөс нь бусад бүх хүмүүс худалч гэж танд итгүүлдэг

33.Хэрэв өөрөөс нь салбал, амиа хорлоно, өөрийгөө гэмтээнэ гэж сүрдүүлдэг

34.Өөрөөс нь илүү хүн танд олдохгүй гэж хэлдэг

35.Надгүйгээр чи хэн ч биш болно гэж итгүүлэхийг оролддог

36. Гэр бүл, найз нөхдөөс тань холдуулахыг хичээдэг

37. Ааш зангийн хувьд хоёр өөр туйлтай мэт нэг бол сайхан аашилж, бэлэг сэлтээр булж, эсвэл доромжилж, хашхирч уурладаг

38. Уурлахаараа дуугаа хурааж, асуудлын талаар ярилцдаггүй

39.Гэнэт гэнэт алга болдог

40.Бүх зүйл өөрийнхөөр нь болох ёстой мэт аашилдаг, эсрэгээрээ байвал уурладаг

41.Уурлахаараа юм авч шиддэг, ямар нэг зүйл цохидог, орилж хашхирдаг

42.Таныг үл тоож, хэд хоногоор холбоогүй алга болдог

43.Та ойр дотнын хүмүүстээ хайртай хүн тань танд яаж ханддаг талаар ярих дургүй, ярихаас ичдэг

44.Та өөрийн үзэл бодлоо хамтрагчдаа хэлэхээс айдаг

45.Та л илүү хичээвэл хайртай хүний чинь зан араншин дээрдэнэ гэж итгэдэг

46.Та ойр ойрхон хамтрагчаасаа болж уйлдаг, сэтгэл чинь тавгүйрхдэг

47.Та өөртөө итгэлгүй болсон

48.Та хамтрагчаа үргэлж бусдаас өмөөрөх шаардлагатай болдог

49.Та харилцаандаа гарч буй асуудлуудад үргэлж өөрийгөө буруутгах болсон

50.Хамтрагч тань “чи надад хайртай л юм бол…” гэх өгүүлбэрийг их ашигладаг

Эх сурвалж: marriage.com