Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийн тухай цочирдмоор 15 баримт

Өнөөдөр “Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох өдөр” тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 11-р сарын 25-ны өдрийг “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон тэмдэглэж 12 сарын 10 буюу Олон улсын хүний эрхийн өдөр хүртэл “Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян”-ыг зохион байгуулдаг.

Энэ өдрийн гол зорилго нь эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл болон бусад төрлийн хүчирхийлэлд өртөж байгааг дэлхий даяар сануулахад оршдог билээ. Үүнтэй холбоотойгоор дэлхий даяар болон манай улсад эмэгтэйчүүдийн эрх хэрхэн зөрчигдөж буй талаар цочирдом 15 баримтыг дэлгэж байна.

1.Нийт эмэгтэйчүүдийн 65 хувь нь гудамжинд ямар нэг байдлаар бэлгийн дарамтад өртсөн байдаг.

2.Хүчингийн хэрэг үйлдсэн 100 тохиолдол тутмын 12 нь баривчлагдаж, 9 нь эрүүгийн хэрэг үүсгэн, 5 нь л хүнд ял шийтгэл авдаг.

3.Гэр бүлийн хүчирхийллийн талаас их хувийг цагдаад мэдэгдээгүй байдаг.

4.Дэлхий даяарх эмэгтэйчүүдийн амь насыг хөнөөсөн хэргүүдийн 38 орчим хувийг хамтрагч, гэр бүлийн хүн нь үйлдсэн байдаг.

5.Жил бүр 15 сая охин 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэдэг. Энэ нь минут тутамд 28 насанд хүрээгүй охин гэрлэлтээ батлуулж байдаг гэсэн үг юм.

6.Дэлхий даяар 80-100 сая охид жендэрт суурилсан нярайн аллага, үл хайхрах хоол тэжээлийн дутагдал, зэргээс үүдэн хорвоог орхиж байна.

7.Дэлхий даяар жил бүр 150 сая охид бэлгийн хүчирхийлэлд өртдөг ба үүний ихэнх хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдсэн байдаг.

8. Эмэгтэйчүүдийн 30% нь анх удаа бэлгийн харилцаанд орохдоо хэн нэгэн албадсан буюу өөрөө хүсээгүй байхдаа орсон байдаг.

9.Дэлхий даяар өдөрт ойролцоогоор 137 эмэгтэй хамтрагч эсвэл гэр бүлийн гишүүнийхээ гарт амиа алдаж байна.

10. 4 эмэгтэй тутмын 1 нь жирэмсэн байх үедээ бие махбодЫн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг.

11.Дэлхий даяар 3 эмэгтэй тутмын 1 нь амьдралынхаа туршид бие махбодын болон  бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг.

12. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 40% хүрэхгүй хувь нь л бусдаас тусламж хүсдэг ба 10% нь л цагдаад ханддаг байна.

13. Дэлхий дээрх 4 улс тутмын 1 нь л эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллээс тусгайлан хамгаалах тухай хуультай.

14. Харин манай улсад Зөрчлийн тухай хуулийн 5.4 т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд 7-30 хоног баривчлах шийтгэл ноогдуулж, албадан сургалтад суулгахаар заасан байдаг.

15. 15-19 насны 4 охин тутмын 1 нь ямар нэг байдлаар хамтрагчийнхаа бэлгийн болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн байна.

Эх сурвалж: reliefweb.int