Таны нөхөр эсвэл найз залуу тань тантай харилцах үед ямар нэгэн асуудал гарч байна уу? Өөрөөс гарах сэтгэл хөдлөл, эрэгтэй хүний тантай харилцах хандлага, эр хүний нийгэмд эзлэх байр суурь гээд олон талаас нь эрэгтэй хүнийг ойлгоход доорхи мэргэжлийн хүний дүгнэлт танд хэрэг болно гэж найдаж байна.
Эрэгтэй хүнд бие махбодийн хүчирхийллээс илүү сэтгэл санааны хүчирхийлэл хүндээр нөлөөлдөг
Эрэгтэй хүн яг л хүүхэд шиг. Тэдэнд өөрт нь таарсан хэлээр ярилцаж, харилцах, сонсох үед амархан дасаж, ойлгодог.
Эрчүүд бусадтай өөрийгөө харьцуулж бодох, үүнээс болж шаналах нь илүү давамгай байдаг.
Эрэгтэй хүнийг хэзээ ч бусадтай харьцуулж болохгүй. Зөвхөн өнгөрсөнтэй нь харьцуулах хэрэгтэй
Тэд өөрсдийн мэдрэмжээ гадагш нь гаргаж илэрхийлэхдээ тааруу байдаг. Баярлах, гомдох, уйлах зэрэг сэтгэл санааны өөрчлөлтөө тэр бүр бусдад мэдэгдэхийг хүсдэггүй.
Эрэгтэй хүн бусадтай шууд харилцахдаа тааруу. Тэдэнтэй шууд бус аргаар харилцах нь илүү хялбар байдаг.