Таны нөхөр эсвэл найз залуу тань тантай харилцах үед ямар нэгэн асуудал гарч байна уу? Өөрөөс гарах сэтгэл хөдлөл, эрэгтэй хүний тантай харилцах хандлага, эр хүний нийгэмд эзлэх байр суурь гээд олон талаас нь эрэгтэй хүнийг ойлгоход доорхи мэргэжлийн хүний дүгнэлт танд хэрэг болно гэж найдаж байна.
Хүчирхийлэл үйлдэж буй хүмүүсийн ихэнхи хувийг эрчүүд эзэлдэг. Та яагаад хүчирхийлэгч болоод байна. Хэрвээ та ямар нэгэн байдлаар хүчирхийлэл үйлдсэн бол яагаад гэдэг үгийг өөрөөсөө заавал асуугаарай.
Эрэгтэй хүнийг хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлдөг олон хүчин зүйл байгаа. Эдгээр нөлөөллөөс болж санаатай болон санамсаргүй байдлаар бие болоод сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн байдаг.