Та ямар төрлийн ээж вэ? Хайрын хэлээр тань ямар төрлийн ээж гэдгийг шинжье

Хүн бүрийн хайраа илэрхийлэх арга өөр өөр. Тэгвэл энэ хайрын хэлээр тань дамжуулж ямар төрлийн ээж гэдгийг тань мэдэх боломжтой гэвэл?

 

Хайрын 5 хэл байдаг гэж сэтгэл судлаачид үздэг. Үүнд:

1.Үйлдэл 

  • Хайртай хүмүүстээ тус болохыг хүсдэг, өөрөө ч хайртай хүнээсээ халамж мэдрэхдээ дуртай байдаг. Хоол хийж өгөх, хаалга онгойлгож өгөх гэх мэт жижиг үйлдлүүдээс хайр мэдэрдэг.

2. Цаг

  • Болзоонд явах, хамт дурсамж бүтээх зэргээр хайртай хүн тань үнэт цагаа зориулахад дуртай. Цаг л гарвал хайртай хүмүүстэйгээ хамт байхыг хүсдэг.

3. Хүрэлцэх

  • Тэврэх, үнсэх, гар гараасаа хөтлөх зэргээр хайртай хүнтэйгээ бие махбодын хувьд үргэлж ойр байхыг хүсдэг. Хайртай хүн тань танд ингэж хайраа мэдрүүлэхэд дуртай байдаг.

4. Бэлэг

  • Зөвхөн баяр ёслолоор ч гэлтгүй энгийн үед ч бэлэг хүлээн авах, өгөх дуртай. Заавал үнэтэй том гэлтгүй чин сэтгэлийн жижиг бэлэг хүлээн авахдаа ч баяртай байдаг.

5.Үг

  • Хайрын үгс, цагаа олсон магтаал, хайрын захиа хүлээн авах, сонсох дуртай. Өөрөө ч мөн бусдад сайхан үг хэлж хайртайгаа илэрхийлдэг.

 

Та тэгвэл ямар төрлийн ээж вэ?

1.Хэрвээ таны хайрын хэл “ Үйлдэл” бол

Хэрэв таны хайрын хэл “Үйлдэл” бол та хүүхдүүддээ амттай хоол хийж өгөх эсвэл өөрийн гараар юм хийж өгөх дуртай. Та хэн нэгнийг аз жаргалтай болгоход нэг их зүйл хэрэггүй, багахан хичээл зүтгэл байхад болно гэж сургадаг. Өөрөө ч мөн үүнийгээ биеэрээ харуулдаг. Хүүхдүүд тань ч танаас үлгэр дуурайлал авч, хичээл зүтгэлийн үнэ цэнийг мэдэж авдаг.

2.Хэрвээ таны хайрын хэл “Цаг” бол

Хэрэв таны хайрын хэл “цаг хугацаа” бол та бороотой, гэрэлтэй  үед ч хүүхдүүдийнхээ дэргэд байдаг ээж юм. Хүүхэд тань тэмцээн оролцох, чухал шалгалт өгөх, анхны шагналаа авсан ч та үргэлж дэмжиж, амьдралынх нь чухал цаг мөч бүрд хамт байхыг хичээдэг. Та завгүй орчин үеийн амьдралд хэрхэн цаг зав гаргахыг мэддэг. Олдсон бүхий л цаг заваа гэр бүл, хүүхдүүддээ зарцуулахыг хүсдэг. Амралтын өдрүүдийн төгс төлөвлөгөө таныхаар бол гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх явдал юм.

3. Хэрвээ таны хайрын хэл “Хүрэлцэх” бол

Хэрэв таны хайрын хэл “Хүрэлцэх” бол та хүүхдүүдээ тэврэх, үнсэх боломжийг алддаггүй.

Та эцэг эхийн хувьд хайраа биечлэн үйлдлээрээ харуулах нь чухал гэдэгт итгэдэг. Тиймээс тэднийг тэвэрч, үнсэхээс хэзээ ч эргэлздэггүй. Танай хүүхдүүд бага наснаасаа эхлэн бие махбодийн хайр, халамжийг мэдэрч өсдөг. Тиймээс ч хүүхдүүд тань бага наснаасаа сэтгэл санааны хувьд төлөвшсөн,  эелдэг, зөөлөн хүмүүс болж өсдөг. 

4. Хэрвээ таны хайрын хэл “Бэлэг” бол

Хэрэв таны хайрын хэл “Бэлэг” бол та хүүхдүүддээ жижиг том хамаагүй бэлэг сэлт, хэрэгтэй зүйлийг нь авч өгч хайраа илэрхийлдэг. Тэмдэглэлт баярын өдрүүдийг та хэзээ ч алгасдаггүй ба энэ л өдрүүдээр та хайртай хүмүүстээ хайраа илэрхийлэх том боломж олддог. Хүүхдүүд тань ч таниас өглөгч, сайхан сэтгэлтэй байдлыг суралцаж өснө. Гэвч энэ төрлийн аргаар үргэлж хайраа илэрхийлэх нь хүүхдийг хэт материаллаг болгох сөрөг талтайг анхаараарай.

5. Хэрвээ таны хайрын хэл “Үг” бол

Таны хайрын хэл “үг” болж таарсан бол та хүүхдүүдээ хэрхэн урамшуулах, урам зориг өгөхөө мэддэг ээж.  Үгийн хүчээр хүүхэд өөртөө итгэлтэй, бардам, бас хүмүүст сайн сайхан үг хэлж чаддаг хүн болон өсдөг. Гэхдээ энэ төрлийн урам зориг нь хэтэрвэл хүүхэд хэтэрхий биеэ тоосон болж өсөх магадлалтай тул магтаалынхаа тунг нь тааруулаарай хэмээн зөвлөж байна.