Та эрүүл, аз жаргалтай харилцаанд байгааг илтгэх 10 шинж

Эрүүл аз жаргалтай харилцаанд байгаа хосуудад дараах 10 шинж байдаг.

  1. Та хоёр нээлттэй ярилцдаг

Та хоёр нэгнийгээ шүүж, шүүмжлэхгүйгээр чөлөөтэй, ямар ч сэдвээр нээлттэй харилцаж чаддаг байх нь харилцаа эрүүл байгааг илтгэнэ.

  1. Та хоёр заримдаа маргалддаг

Хачин санагдаж магадгүй ч маргалддаг хосууд илүү бат бөх, эрүүл харилцаатай байдаг. Гэхдээ мэдээж тэр маргаанд доромжлол болон хүчирхийллийн шинж тэмдэг  байх ёсгүй. Харин асуудлаа шийдэх гэсэн, зөвхөн асуудалдаа төвлөрсөн зөв маргаан нь хосуудыг хамтдаа урт удаан байх нэгэн хүчин зүйл болдог.

  1. Харилцааныхаа нарийн ширийн асуудлуудыг бусдад дэлгэдэггүй

Мэдээж хамтрагчтайгаа муудалцах, ойлголцохгүй байх үедээ бид ойр дотныхоо хүмүүсийн зөвлөгөөг авахаар очдог билээ. Гэвч асуудал гарах бүртээ хүмүүст зарлаж, муудалцах бүртээ сошиал медиа дээр үүнийгээ дэлгэдэг бол энэ нь хортой харилцааны нэгэн илрэл юм.

  1. Нэг нэгэндээ удаан гомдол тээдэггүй 

 Хэрэлдэж маргалдсан ч буцаад юу ч болоогүй мэт эвлэрдэг, дараа нь дахин маргалдахдаа өмнөх маргаан хэрүүлээ дахин сөхдөггүй бол та хоёрын харилцаа эрүүл харилцаа гэдгийг илтгэдэг байна.

  1. Харилцаандаа бодит хүлээлт тавьдаг

Мэдээж бид ганц бие байхдаа цагаан морьтой ханхүү, үлгэрийн гүнжийг мөрөөддөг ч амьдрал бол шидэт үлгэр биш шүү дээ. Тиймээс хамтрагчаасаа үлгэрт гардаг шиг зүйл хүсэж хүлээх нь угтаа өөрөө өөрийгөө л зовоох нэг шалтгаан болно. Хэрвээ та хамтрагчаасаа хэт их зүйл хүлээж, бодит бус хүлээлтээсээ болоод өөрөө шархалдаггүй бол таны харилцаа эрүүл, урт удаан үргэлжлэх нь ээ.

  1. Өөрөө өөртөө орон зай, цаг хугацаа гаргаж чаддаг

Хэчнээн аз жаргалтай харилцаанд байсан ч бидэнд өөртөө зарцуулах, ганцаараа байх цаг үргэлж хэрэгтэй байдаг билээ. Хэрэв хамтрагч тань таны хобби, хувийн орон зайг хүндэтгэдэг, та хоёр бие биедээ ганцаараа байх зав чөлөөг нь олгодог бол та хоёрын харилцаа эрүүл урт удаан үргэлжлэх боломжтой.

  1. Нэг нэгэндээ итгэдэг

Та хоёр нэг нэгнийхээ хувийн орон зайг хүндэтгэдэг ба утас, сошиал хаягуудыг нь шалгах, хаана юу хийснийг нь үргэлж шалгаах гэх мэтээр нэгнийхээ орон зайд халддаггүй. Учир нь та хоёр нэг нэгэндээ итгэдэг бөгөөд та хоёрын дунд хардалт, үл итгэлцлээс үүссэн маргаан барагтаа л бол гардаггүй бол харилцаа тань эрүүл, аз жаргалтай гэж хэлж болох нь ээ.

  1. Хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөж чаддаг

Харилцаагаа шинээр нь хадгалж үлдэхийн төлөө хамтдаа хичээж, сонирхолтой болзоо, цагийг зугаатай өнгөрөөх шинэ содон зүйл бодож олдог байх нь эрүүл, жаргалтай харилцааны бас нэгэн чухал шинж юм.

  1. Хамтдаа шийдвэр гаргадаг

Ямар нэг чухал шийдвэр гаргахдаа хамтдаа ярилцаж шийддэг, нэгнээсээ чухал зүйлсээ нуудаггүй байх нь харилцаанд ан цав үүсэхээс сэргийлэх ба та хоёрын урд уртаас урт ирээдүй байгааг харуулдаг.

  1. Та хоёр хамт байхдаа илүү дээр байдаг.

Тэр таны хамаг сайн сайхан талуудыг тань гаргаж ирдэг. Та түүнтэй байхдаа өөрөө өөрийнхөө хамгийн сайн хувилбар байж чаддаг ба өөрийнхөөрөө санаа зовох зүйлгүй байж чаддаг бол таны харилцаа эрүүл, жаргалтай, бат бөх харилцаа байх нь.