Цахим орчинд цагаа өнгөрөөж буй хэн бүхэнд хүчирхийлэлд өртөх эрсдэл бий. Цахим орчинд та дарга, цэрэг, хэн байх нь төдийлөн хамаагүй. Та бол зөвхөн цахим хэрэглэгч. “2012-2016 онд 92 хүүхдээс 20 гаруй нь цахим гадуурхалд өртсөний улмаас амиа хорлосон гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоосон”, “Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарт ирдэг дуудлагын 70 хувь нь тусламж эрсэн дуудлага байдаг бөгөөд үүний 40 хувь нь цахим гадуурхалтай холбоотой байдаг” зэргээс харахад, цахим хүчирхийллийн хохирогч болох тохиолдол багагүй буй нь санаа зовоосон, эмзэг асуудал нэгэнт болжээ.
Тэгэхээр цахим хүчирхийлэл гэж юу болохыг одоо тайлбарлая.
Энэ нь цахим орчинд буй хүн рүү чиглэсэн халдлага юм. Тодруулбал, цахим орчинд хүнийг илтэд заналхийлэх, айлгах, дарамтлах, дорд үзэх нь цахим хүчирхийлэл юм. Ийм хүчирхийлэл нь хүний сэтгэл санааг төдийгүй бие махбодийг гэмтээх үр дагавартай. Ийм үйлдэлд цахим орчны хаана байх, ямар үйлчилгээг хэрэглэж буйгаас үл хамааран өртөх эрсдэлтэй.
Эндээс харахад цахим хүчирхийлэл нь өргөн хүрээтэй ойлголт бөгөөд түүнийг дараах байдлаар ангилах буюу нэрлэж болно:
Гэхдээ цахим орчинд санал нийлэхгүй байх, өөр бодолтой байхыг цахим хүчирхийлэл гэж явцуурч бас болохгүй.
Жишээн дээр авч үзье. Тухайлбал, хэн нэгний нүцгэн зураг, бичлэгийг эзнээс нь буюу тухайн зурагт буй хүнээс зөвшөөрөл авалгүйгээр, бусдыг ичээх, “зугаацуулах” зорилгоор цахим орчинд тараах нь зураг, дүрслэлээр илрэх түрэмгийлэл юм. Ийм үйлдлийг цахим хүчирхийлэл гэж үзэх шалгуур нь түүний улмаас бусдын нэр төр, алдар хүндэд хохирол учруулах бөгөөд харагдах байдал, шашин шүтлэг, хүйс, арьс өнгө, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг хандлага, улс төрийн итгэл үнэмшлээр нь ялгаварлаж буй байдал юм.
Мөн,
Тэгвэл, цахим хүчирхийлэлд өртөхөөс хэрхэн сэргийлэх вэ?
Үүний тулд цахим хүчирхийлэл үйлдэгчийг өөгшүүлэхгүй байхаар тооцож дараах үйлдлийг хийж болно.
Өөр юу хийж болох вэ?
Цахим хүчирхийллийн эсрэг хууль зүйн ямар арга хэмжээ авч болох вэ?
Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар бүх төрлийн хүчирхийлэл нь гэмт хэрэг болно. Иймд цахим орчинд ямар төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж буйг тодорхойлох хэрэгтэй. Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд “заналхийлэх” үйлдлийг гэмт хэрэгт тооцсон. Заналхийлэх гэдэгт бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн үйлдэл хамаарна. Мөн 13.8 дугаар зүйлд “Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийж дамжуулах, тараах” үйлдлийг, 13.10 дугаар зүйлд “Хувь хүний нууцад халдах”, 13.11 дүгээр зүйлд “Хувь хүний нууцыг задруулах”, 13.12 дугаар зүйлд “Хууль бусаар мөрдөж мөшгих”, 14.1 дүгээр зүйлд “Ялгаварлан гадуурхах”, 14.3 дугаар зүйлд “Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах” үйлдлийг тус тус гэмт хэрэг гэж тооцсон.
Иймд цахим хүчирхийллийн төрөл, үр дагавраас хамааран дээр дурдсан гэмт хэргийн аль нь болохыг тодорхойлж, өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяаллын цагдаагийн байгууллагад гомдол гаргах хэрэгтэй. Түүнчлэн, цахим хүчирхийллийн улмаас нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохирол учирсан тохиолдолд иргэний хэргийн шүүхэд хандаж, хохирлоо нэхэмжлэх эрхтэй.