ЗӨВЛӨГӨӨ: Аз жаргалтай гэр бүлийн өдөр бүр хийдэг 5 үйлдэл

Ихэнх гэр бүл хуримаа хийснээс хойш завгүй өдрүүдийг өнгөрөөдөг. Учир нь тэдэнд ажлаа хийх, хүүхдээ харах, гэрээ цэвэрлэх, хоол хийх гэх мэт өдөр тутмын ажил ундарсаар байдаг. Ийм өдрүүд үргэлжилснээр улмаар бие биедээ цаг зав зарцуулж чадахгүй болж эхэлдэг байна. Хосууддаа зориулан сэтгэл зүйч Дэбра Филэтагийн бичсэн True Love Dates номноос “Аз жаргалтай гэр бүлийн өдөр бүр хийдэг 5 үйлдэл” -ийн талаар танилцуулъя. Тэрээр эргэн тойрныхоо гэр бүлтэй найз нөхөд болон өөрийн туршлагаасаа бусадтайгаа хуваалцахаар шийдэж энэхүү зөвлөгөөг бичжээ. 

1. БИЕД НЬ ХҮРЭХ

Биед нь хүрэх нь гэр бүлийн хосын хувьд маш чухал юм. Хайртай хүнийхээ биед нь хүрч байгаарай. Та 2 бие биедээ хүрснээр илүү нээлттэй болж, сайн ойлголцдог болдог. 

2.ЦАРАЙГАА ХАРЖ ЯРИЛЦАХ

Яг үнэндээ гэр бүл болсноос хойш өдөрт царай царайгаа хараад ярих цаг маш бага болдог. Цаашилбал удаан хамт амьдрах тусам ярилцах цаг нь улам багасаж эхэлдэг. Тиймээс хайртай хүнтэйгээ өдөрт 10-20 минут царай царайгаа хараад, сэтгэлээсээ ярилцахыг зөвлөж байна. Гэхдээ энэ үед аливаа асуудлын талаар ярилцаж болохгүйг анхаараарай. Харин ч "Өнөөдөр ямар нэгэн сайхан зүйл тохиолдсон уу?" "Ямар нэгэн хиймээр байгаа зүйл байна уу?" гэх мэт сайхан зүйлсийн талаар ярилцаарай.

3. ДОЛОО ХОНОГТ НЭГ УДАА ГАДУУР ХАМТ ГАРАХ

Гэр бүл болсон бидний хувьд өдөр бүр ажил төрөл гээд явж байтал л нэг мэдэхэд маргааш болчихдог. Тиймээс хөгжилдөх талаар бодохоо мартчихдаг. Хэдий завгүй байлаа ч гэсэн  долоо хоногт нэг удаа гадуур хамт гарах цаг байх хэрэгтэй юм шүү. Энэ цагт "Юу хийх нь чухал биш" ба "Хэнтэй хамт байх" нь чухал юм шүү. Хамт гадуур гарах өдөр байснаар та 2-ын харилцаа улам сайжрах болно.

4. БҮХИЙ Л ЗҮЙЛСЭЭ НУУЛГҮЙ ЯРИЛЦАХ

Хосуудад бие биенийхээ муу тал болон алдаанаас болж муудалцах үе цөөнгүй байдаг. Тиймээс зүгээр л бие биенийхээ муу зуршил, алдааны талаар харилцан ярилцаж бие биенээ уучлах хэрэгтэй. Энд хэн нэгний нэр төр ямар ч хамаагүй шүү. Ингэж ойлголцож чадсан хосууд л илүү их сэтгэл хангалуун амьдардаг. Тиймээс та 2 ч гэсэн бие биедээ өөрсдийн муу талаа шударгаар үзүүлээрэй.

5.СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ БАТ БӨХ ХОЛБОГДОХ 

Амьдралын хамгийн гайхалтай зүйлсийн нэг бол өөрөөсөө гадна нэг хүнтэй зүрх сэтгэлээрээ холбогдох боломжтой байдаг явдал юм. Тиймээс бид энэхүү цаг хугацааг нандигнан хайрлаж, хайрттайгаа хамтдаа ярилцах цагаа ихэсгэж, бие биенийхээ талаар илүү их таних гэх мэт боломжийг хамтдаа бий болгох хэрэгтэй. Тэгэж чадваас та 2 сэтгэл зүрхээрээ бат бөх холбогдож чадна.

Эх сурвалж: www.ikon.mn