"BECAUSE I AM A GIRL" охидын чуулган боллоо

 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам, “Goodneighbors” Олон Улсын байгууллагат хамтран “Because i am a girl” охидын эрхийн чуулганыг 03 сарын 04-ны өдөр зохион байгууллаа.  “Because i am a girl” чуулган охидын нийтлэг эрхийг баталгаажуулах, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар тэдний дуу хоолойг бодлого боловсруулагчид, хүүхэд хамгаалал, хүний эрхийн оролцогчдод хүргэх зорилготой.  Чуулганд 500 охид оролцсон бөгөөд чуулганаар Манлайлал, Хандлагын хүч, Миний хайртай би зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэг боллоо.