АРХИНД ДОНТОХ ЭМГЭГТЭЙ ХҮМҮҮСТ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТӨВ

Архины хамаарал, архинд донтох эмгэгтэй хүмүүст сэтгэл засал, хөдөлмөр засал, хөгжим засал, арт терапи зэрэг үйлчилгээг хамтад нь, үнэ төлбөргүй үзүүлж, эрүүл саруул болоход нь тусалж буй “Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв” Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна.

Энэ төв Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 2024 оны 09 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулж, олон зуун хүмүүст зөв замаар алхах зүг чиг нь болж байгаа ажээ.

Архидалт, архинд донтох нь ойр дотнын хүмүүст сөргөөр нөлөөлдөг, гэр бүлийн өвчинд тооцогддог тул энэ төвд архины хамааралд өртсөн хүмүүсийн эхнэр, нөхөр ирж зөвлөгөө, тусламж авч болохоороо онцлогтой.

Мөн архинд донтох эмгэгийн улмаас сэтгэц, зан төрх, амьдрах ухаан, харилцаа, хөдөлмөрийн болон оюуны чадвараа алдсан хүмүүс нөхөн сэргээх, амьдралын чанараа дээшлүүлэхэд нь туслах юм.  

“Сэтгэц-нийгмийн сэргээн засах төв”-өөс дараах төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.

✅Архины донтох эмгэгийн оношилгоо

✅Сэтгэл зүйн зөвлөгөө

✅ Урам зориг сэдэлжүүлэлт

✅12 алхамд суурилсан Миннесота сэтгэл заслын хөтөлбөр

✅Танин мэдэхүй, зан үйлийг өөрчлөх сэтгэл заслын эмчилгээ

✅Хандлагаар анагаахуй заслын хөтөлбөр

✅Хөдөлмөр засал, ном, хөгжим, орчин, арт терапи зэрэг заслын эмчилгээ

✅Иог, бясалгал болон ховс эмчилгээ

✅Туслах болон дэмжих бүлгийн үйлчилгээ

Тус төвийн хаяг байршил болон илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж аваарай. Танд амжилт хүсье.

https://www.facebook.com/profile.php?id=61568473406187