Гэр бүл төлөвлөлт гэдэг нь өөрийн эрүүл мэнд, эдийн засаг, амьдралын байдалд тохируулан тохиромжтой насандаа хүүхэдтэй болох, хүүхэдтэй болох хоорондын зайг зөв зохицуулахыг хэлнэ.
Түүнчлэн гэр бүлийн амьдралаа төлөвлөнө гэдэг нь хүүхдийн тоо, төрөлт хоорондын зайг төлөвлөхөөс гадна хаана ямар сууцанд амьдрах, ямар мэргэжил эзэмшиж, хэдэн төгрөгийн цалинтай ямар ажил хийж, гэр бүлээ хэрхэн тэжээх, амралт чөлөөт цагаа гэр бүлээрээ хэрхэн хаана өнгөрүүлэх, хүүхдүүдээ ямар дугуйланд суралцуулах гэх мэт бүхий л зүйлийг төлөвлөхийг хэлнэ.