Хүүхэд өөрийн өсөн торниж буй орчин, эргэн тойрны хүмүүсээсээ өдөр бүр суралцан хүмүүжиж байдаг. Бага насны хүүхдэд хамгийн ойр байдаг хамгийн том хүчин зүйл нь гэр бүл нь юм.
Хүүхдийн оюун ухаан, бие бялдар, нийгэмшихүйн хөгжлийн ялгаа бага насанд нь л илэрч эхэлдэг бөгөөд сургуульд элсэн орох насан дээрээ улам гүнзгийрдэг ба хүүхдийн хөгжлийн энэхүү ялгаатай байдал нь гэр бүлийн орчин нөхцөлөөс ихээхэн шалтгаалдаг байна.