ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨГӨӨ #9

Гэр бүлийн эерэг уур амьсгалыг бий болгох олон арга бий. Үүний нэг нь гэр бүлийн хүрээнд нээлттэй харилцааг бий болгох явдал юм. Ингэснээр гишүүд үзэл бодол, гомдол, баяр баясгалан гэх мэт мэдрэмжээ ойр дотны хүмүүстээ илэрхийлж, зөрчилдөөнийг хамтдаа шийдвэрлэх боломж бүрдэнэ.