АРХАНГАЙ: ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ТОГТМОЛ СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛЖ БАЙНА

Архангай аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга П.Гомбодоржоор ахлуулсан төрийн байгууллагын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээг 19 суманд зохион байгуулаад байна.  

Тухайлбал, сумын иргэд, удирдлагуудад цагдаагийн газрын 2024 оны үйл ажиллагааны тайлан, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, “Архигүй Архангай” арга хэмжээний талаар нэгдсэн сургалт явуулж, сумдын хамтарсан багт мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Түүнчлэн ЕБС-ийн дотуур байрны үйл ажиллагаатай танилцан, хүүхэд  хамгааллын чиглэлээр уулзалт хийж, ахлах ангийн сурагчдад  “Хорт зуршил”, “Үе тэнгийн дээрэлхэлт”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Жендэрт суурилсан хүчирхийлэл” сэдвээр мэдээлэл өгч, ярилцлага хийсэн.

Сургалтад 19 сумын 6450 насанд хүрэгч, 3560 хүүхэд хамрагдав.