ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДЭЭ ХЭРХЭН УХААЛАГ БАЙЛГАХ ВЭ?
Нийтлэлч: Familycenter.mn

Өнөө цагийн өсвөр насны хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх болсон орчин бол мэдээж цахим орчин юм. 

Эцэг эх, асран хамгаалагчдын хувьд хүүхдүүдээ болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд цахим орчинд хэрхэн аюулгүй байх, хэрхэн зөв ашиглах зэргийг зааж өгөх нь чухал болоод байна. 

Эцэг эх, асран хамгаалагчдын гаргадаг нийтлэг алдаанууд нь гар утас, компьютер, интернэтийн хэрэглээг хэт хязгаарлах, хянах нэрийдлээр хувийн орон зайд нь халдах зэрэг хүүхдийнхээ итгэлийг алдах үйлдлүүдийг гаргадаг. Үүний оронд хэрхэн зөв ашиглах, эерэг болон сөрөг талуудыг нь хэлж өгч болзошгүй эрсдэлээс хэрхэн сэргийлэх тухай ярилцаж  ойлголцох нь илүү үр дүнтэй арга болно. 

Тэгвэл цахим орчны хэрэглээ хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ? 

Эерэг талууд: 

  • Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байх 
  • Үеийн олон төрлийн хүүхдүүдтэй харилцах
  • Ямар нэгэн сайн дурын ажил хийх, тухайн насанд нь тохирсон олон нийтийн үйл ажиллагаанд оролцох боломж 
  • Шинжлэх ухааны шинэ нээлт мэдээлэл, технологийн хөгжлийн тухай мэдээллүүдийг олж мэдэх  
  • Ижил төстэй сонирхолтой хүмүүстэй танилцах, санал бодлоо хуваалцах 
  • Одоо болж буй үйл явдлын талаар олж мэдэх г.м байж болох юм.

Харин сөрөг талууд нь: 

  • Цахим дээрэлхэлт- Өсвөр насны хүүхдүүдийн дунд элбэг тохиолдож болохуйц дээрэлхэлтийн хэлбэр бөгөөд үүнээс болж хохирогч хүүхдүүдэд сэтгэлзүйн хямрал хүчтэй бий болох боломжтой. 
  • Нууцлал, аюулгүй байдал алдагдах- Хүүхдүүд эрсдэлт нөхцөл байдлыг тооцоолохдоо насанд хүрсэн хүн шиг тооцоолох чадвар дутмаг байдаг учраас өөрийгөө аюулд оруулах магадлал өндөр байдаг. Өөрийн сурдаг сургууль, амьдардаг газар, явдаг газар, маршрут, өдөр тутамд өөрийн зургийг оруулах гээд бүгдийг үнэнээр нь нийтэлдэг тул гэмт этгээдүүдийн өгөөш болох магадлал өндөр юм. 
  • Хүүхдийн нэр хүндэд халдах- хүүхдийг хууран мэхэлж хувийн мэдээллийг нь мэдэж олж авсныхаа дараа бусдад дэлгэх, тараах зэргээр сүрдүүлж хүүхдийг эрхшээлдээ оруулах  
  • Сэтгэлзүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх - Судлаачид цахим орчинд хэр их цаг зарцуулж байгаа нь сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудлаас хамааралтай гэж үздэг ч гэсэн хүүхдүүдийн хувьд хэрхэн ашиглаж байгааг нь чухалчлан анхаарах хэрэгтэй. Үе тэнгийнхнийхээ оруулж буй зураг, мэдээлэл, цахим найзуудын тоо зэрэг нь тухайн хүүхдийг бусдаас дутуу, орхигдсон мэдрэмжийг өгөх магадлалтай байдаг. 
  • Хүүхдийн насанд тохироогүй зохисгүй мэдээлэл, контент, зар сурталчилгааг олж үзэх г.м 

Дээрх эерэг болон сөрөг талуудыг хүүхдэдээ хэлж өгөхөөс гадна эцэг эх, асран хамгаалагчид хүүхэдтэйгээ юу гэж ярилцвал тохиромжтой вэ? 

  1. Эелдэг байдал- хүүхдэдээ бусдыг хүндэлж, бусдын орон зай руу халдахгүй байх, бусдад сөрөг сэтгэгдэл бичиж үлдээхгүй байхыг сануулж хэлэх 
  2. Танихгүй хүнтэй найз болохгүй байх- өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувийн мэдээллийг хамгаалахын тулд танихгүй хүнтэй найз болохгүй, хувийн мэдээллээ нууцлахыг анхааруулах
  3. Хувийн нууцаа хамгаалах- өөрийн хувийн хаяг, гэрийн хаяг, сурдаг сургууль, гэр бүлийн гишүүдийн ажлын байр гэх мэтчилэн хувийн мэдээллүүдийг олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байхыг ярилцаж тохиролцох /Жишээлбэл: аялалд явсан үеэр гэрийн хаяг мэдсэн танихгүй этгээд гэрт ирж хулгай хийх эрсдэлтэй гэх мэт/
  4. Үйлдэл хийхээс өмнө бодох- Хэн нэгний санаандгүй бичсэн сөрөг үгс тухайн хүнд насан туршид нь үлдэж болохуйц шарх үлдээж магадгүй тул тэр үгсийг заавал бичих шаардлагатай юу гэдгийг өмнө нь бодож байхыг сануулах хэрэгтэй. Хэрэв бусдын бичвэр, зураг таалагдахгүй бол алгасаж байх зэргийг ярилцаж тохиролцох 

 

Эх сурвалж:  https://kidshealth.org/en/parents/social-media-smarts.html

                    https://kidshealth.org/en/parents/net-safety.html