Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян үргэлжилж байна. Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл гэж юу болох талаарх мэдээллийг олон нийтэд өгөх, энэ төрлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд уг аяны зорилго оршдог.
Технологи ашиглан үйлдэгдэж болох жендэрт суурилсан хүчирхийллийн талаар бид мэдлэгээ дээшлүүлснээр санаатай болон санамсаргүй байдлаар үйлдэгдэж байгаа энэ төрлийн хүчирхийллийг бууруулахад нөлөөлж чадах юм. Хамтдаа мэдлэгээ дээшлүүлж сөрөг биш эерэг хандлагыг цахим орчинд түгээцгээе.