Хэрэв танд дараах шинж тэмдэгүүд илэрч байгаа бол Та гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж магадгүй.
- Таны хайртай хүн танд гар хүрсэн үү?
- Таны амьдрал байнга айдас түгшүүртэй байх болсон уу?
- Таныг үргэлж буруутган, доромжилж, заналхийлж байна уу?
- Таны үйлдэл, хөдөлгөөн бүрийг хянаж байна уу?
- Таны утас, фэйсбүүк, имэйл хаягийг тань байнга шалгадаг уу?
- Таны найз нөхөд, ах дүү, хамаатан садан танайд ирэхээ больсон уу?
Сэтгэл санааны хувьд илрэх шинж:
- Өөрийгөө буруутгах, доогуур үнэлэх
- Байнгын айдас түгшүүртэй байх
- Дасан зохицох чадваргүй байх
- Хэн нэгэнд учир шалтгаангүй уураа гаргах
- Архидах, мансуурах
- Зүүдэндээ цочиж сэрэх
- Сандарч тэвдэх
- Тусгаарлагдсан, орхигдсон мэдрэмжтэй байх
- Хий юм харах, сонсох
- Ууртай догшин, сэтгэлийн хөдөлгөөнд автах, орилж хашгармаар санагдах
- Анхаарал халамж шаардах
- Цочрол гэмтлийн дараах стресс, эмгэг шинж илрэх
- Ганцаардах, тусгаарлах
- Ой тогтоолт муудах, анхаарал сарних
- Уур бухимдлаа барьж чадахгүй байх
- Байн байн санаа алдах, сэтгэлээр унах, уйлах
- Бусдад итгэхгүй байх
Бие махбодын хувьд илрэх шинж:
- Толгой өвдөх
- Ходоод өвдөх, гэдэс базлах
- Нойргүйдэх
- Хэт их нойртой болох
- Зүрх дэлсэх, гар салгалах
- Хоолны дуршил ихсэх, буурах
- Биеийн бүх хэсгээр өвдөх
- Булчин чангарах