Ур чадвартай, мэргэшсэн өмгөөлөгч хөлслөх, төлбөртэй үйлчилгээний талаар тодорхой мэдээлэл авахын урьдчилан дараах асуултыг асууж болно. Үүнд:
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхэд мэргэшсэн өмгөөлөгчтэй холбогдох бол холбоо барих мэдээллийг эндээс үзнэ үү......... https://familycenter.mn/familycenter/menu/20
Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтоодог. Үйлчилгээний хөлсийг маш олон хүчин зүйлээс хамаарч тогтоодог. Жишээ нь тухайн хуульч, өмгөөлөгчийн ажилласан жил, мэргэжлийн ур чадвар, мэргэшлийн чиглэл, ажил хэргийн нэр хүнд, харилцаа холбооноос гадна танд тулгарсан асуудлын ээдрээ төвөгтэй байдлаас шууд шалтгаална.
Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эд хөрөнгийн болон бусад байдлыг нь харгалзан түүнийг өмгөөллийн үйлчилгээний хөлснөөс чөлөөлж болдог.
Та өмгөөлөгчид шууд хандаж хэлцэл хийх, эсхүл Монголын хуульчдын холбоонд хүсэлт гарган тус холбоон дахь өмгөөлөгчдийн болон өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаягийн лавлагаанаас сонголт хийх замаар өмгөөллийн үйлчилгээ, туслалцаа авах боломжтой. Мөн ихэнх хуульч, хуулийн фирмүүд тус тусын вэбсайт, нийгмийн сүлжээтэй болсон тул интернэтээс хайх боломжтой.
Өмгөөлөгч танд хууль зүйн туслалцаа өгч, таны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, зөрчигдсөн эрхээ сэргээж, учирсан хохирлоо барагдуулахад тань тусална.
Өмгөөлөгч гэдэг нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалтад тэнцэж, өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, эрх авсан, иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлдэг хуульч юм. Өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг өмгөөллийн үйл ажиллагаа гэдэг.