Шүүхэд хэрхэн хандах вэ?
Зөвлөгөө: Өрхийн төсвөө удирдахад туслах 3 апп

Нийгмийн бүрдүүлэг нэг эс болж байдаг өрх гэрийн санхүү менежментийн асуудлыг судлах түүнд тохирсон шийдлийг бий болгох нь өнөөгийн нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудын нэг юм. Учир нь гэр бүлийн амьдралын мөчлөгт тухайн өрх гэрийн эдийн засаг, санхүү менежментийн асуудал хэрхэн өөрчлөгдөн, шинэчлэгдэж , үйл явц нь улам илүү нарийсаж байгаа билээ.

Сайн дурын ажил: Хүний эрх төлөө болон хүчирхийллийн эсрэг нэгдэх боломжтой байгууллагууд

Энэ сарын 25-ны өдрөөс  “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” эхэлсэн билээ. 1991 оноос хойш олон улс даяар тогтмол зохион байгуулагдаж буй тус аян энэ жил  “Жендэрт суурилсан хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” уриан дор зохион байгуулагдаж байна. 

Коронавирусаар өвчлөөд эдгэсэн магадлагааг e-Mongolia-с хэрхэн авах вэ ?

Коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн иргэд эмнэлгийн магадалгааг “e-Mongolia” системээс цахимаар авах боломжтой болсон билээ.

Ямар тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахгүйгээр гэрлэлт цуцлах вэ?

Гэрлэлт цуцлах ажиллагааг шүүх  хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна. Гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ  гэдэгт:

  • гэрлэгч тус бүртэй ганцаарчлан уулзах,
  • зөвлөгөө өгөх,

гэрлэлт цуцлуулах болсон шалтгааныг нарийвчлан судалж, үндэслэлтэй эсэхийг тогтоох, гэрлэлт цуцлуулснаас үүсэх сөрөг үр дагавар, хүүхдийн эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлөх байдлуудыг таниулан ойлгуулах, шаардлагатай тохиолдолд сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгчдийг татан оролцуулах зэрэг гэрлэгчдийг эвлэрүүлэхэд чиглэсэн бүхий л ажиллагааг явуулж болох юм.

Шүүх талуудын хэний ч талд үйлчлэхгүй, зөвхөн хуульд захирагдах зарчим хэвээр боловч гэр бүл, хүүхдийн эрх ашгийн үүднээс процессын ажиллагаанд бусад хэрэгт гаргадаггүй “идэвхтэй” байр суурьтай байдаг. Энэ байр сууриас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуульд заасан зарчим, журмыг чандлан баримтлах учиртай.

Харин Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэж шүүх үзсэн бол эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцалж болно.

“Гэрлэгчид эвлэрэх боломжгүй“ гэдэг нь гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болохыг хэлнэ. Уг ойлголтод хэн нэг нь согтуурах болон мансуурах бодис байнга хэрэглэдэг, бэлгийн харьцаа тохирохгүй байх, гэр бүлийн гишүүдийг өөрийн эрхшээлд байлгахаар хүч хэрэглэж, биед нь халдах, айлгах, сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөж мөшгөх, гэр бүлийн дундын өмчийг дангаар захиран зарцуулах зэргээр сэтгэл санаа, бие махбод, эдийн засгийн байнгын хүчирхийлэл, дарамт үзүүлснээр гэр бүлийн бусад гишүүд, ялангуяа хүүхдэд ноцтой хор хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй байх зэрэг нөхцөлүүд багтдаг.

Эцэг эх, өндөр настнуудыг хэрхэн халамжлах вэ?

Хавдар судлалын үндэсний төв. Эмээгээ би гурван сар сахисны дараа тэрээр тэнгэрт дэвшсэн юм.

Г.Баясах: “ҮГҮЙ” гэдэг үгийг айдасгүй хэлж чаддаг бол энэ эрүүл харилцаа

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа бөгөөд, 2021 оны эхний гурван сард өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өссөн харамсалтай үзүүлэлт гарчээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, ажилгүйдэл, эдийн засгийн хямрал гээд олон хүчин зүйл үүнд нөлөөлж байна. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийг танин мэдэх, таслан зогсоох, хэрхэн шийдвэрлэх талаар “Талархлын Хүч” ТББ нийгмийн сэтгэл зүй, гэр бүлийн зөвлөгч Г.Баясахтай ярилцлаа. Тэрбээр гэр бүлийн хүчирхийлэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн дөрвөн хэлбэртэй байдаг хэдий ч бүх хүчирхийллийн үндэс суурь, шалтгаан нь сэтгэл зүйтэй шууд холбогддог гэдгийг онцолсон юм.

Ч.Сосормаа: “Хайр эрх чөлөө олгодог бол хүчирхийлэл золиос шаарддаг гэдгийг гэрлэхээсээ өмнө хүн бүр ойлгоосой”

Гэр бүлийн боловсрол, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүй, хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх “Familycenter.mn” сайт нээгдсэн билээ. Гэр бүлийн гишүүн бүрт зориулсан зөвлөгөө, ярилцлагын шинэ дугаарын зочноор “Хайрын өмнө хүлээсэн хариуцлага” номын зохиолч, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв (ХЭҮТ)-ийг үүсгэн байгуулагчдын нэг Чулуунбаатарын Сосормаа оролцож байна.

Хамтдаа хичээх үү? Хоёулаа

Хосын харилцаа-Гэр бүлийн үнэ цэнийг тодорхойлно.

С.Баасанбат: “Хүүхдээ хүмүүжүүлэхдээ бие махбодын шийтгэл амсуулах нь үл ухамсарлах тархинд хайртай хүндээ халдаж болно гэсэн ойлголтыг суулгадаг”

Гэр бүлийн хүчирхийлэл нь хайр сэтгэл, үр хүүхэд, ураг төрөл, санхүү гэх мэт  харилцан холбоо хамааралтай  хүмүүсийн хооронд далд, давтамжтай, даамжрах хэлбэрээр явагддаг бөгөөд хохирогчид хайр ба халдлагыг нэг хүнээс ээлжлэн мэдрүүлдэг тул тэдний сэтгэл зүйд үргэлж хайр, айдас, итгэл найдварын мэдрэмж төрүүлж, эргэлзээ, шаналал бий болгож байдгаараа бусад төрлийн хүчирхийллээс ялгардаг.

Тэгвэл энэ удаагийн ярилцлагаар гэр бүлийн хүчирхийлэл хохирогч, тэдний хүүхдийн сэтгэл зүй, төлөвшилд хэрхэн сөргөөр нөлөөлдөг, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “Монгол Өрх” Сэтгэлзүйн хүрээлэнгийн захирал, зөвлөх сэтгэл зүйч С.Баасанбаттай ярилцлаа.

dfgd

fgdfg

dfgdf

gdfg

ГЭР БҮЛИЙН  БОЛОВСРОЛ, ИРГЭДИЙН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “FAMILYCENTER.MN” ВЕБСАЙТ МЭНДЭЛЛЭЭ

Гэр бүлийн боловсрол, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүй, эрх  зүйн зөвлөгөө  үзүүлэх мөн жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хувь нэмэр оруулах “Familycenter.mn” мэдээллийн сайт мэндэллээ.  

asdasd

sdasdasd

Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр сан

Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл (Хүнийг алах), 11.1 дүгээр зүйл (Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах), 11.4 дүгээр зүйл (Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах), 12.1 дүгээр зүйл (Хүчиндэх), 16.7 дугаар зүйл (Хүүхэдтэй хэрцгий харьцах) -д заасан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хохирогчийн гэр бүлийн гишүүн, хүнд гэмтэл учирсан хохирогчид нөхөн төлбөр олгох зориулалттай. Нөхөн төлбөрийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан дараах хохиролд олгож, зарцуулна. Үүнд эмчилгээний зардал, оршуулгын зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого байна.

Гэмт хэргийн хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тодорхойлогдох бөгөөд уг сангаас гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журмыг Засгийн газар батална.

Харъяа газрын шүүхийн байрны хаяг, холбоо барих мэдээллийг эндээс үзнэ үү......... https://familycenter.mn/familycenter/menu/20

 

Хохирлыг нөхөн төлүүлэх ямар ажиллагаанууд байдаг вэ?

Хүчирхийлэл үйлдэгч хохирлыг сайн дураараа нөхөн төлөхөөс гадна хэрэг бүртгэгч, мөрдөгч хохирлыг нөхөн төлүүлэхээр хуульд заасан арга хэмжээг авсан байх шаардлагатай. Үүнд:

  • Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх: Барьцааны мөнгийг тусгай дансанд байршуулна. Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авахад шүүх, прокурорын дуудсан цагт ирэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргийг яллагдагчид хүлээлгэнэ.
  • Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах: Мөрдөгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал хөрөнгийн хөдөлгөөнийг хянах, хязгаарлах арга хэмжээ авна.
  • д хөрөнгө битүүмжлэх: Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ.

Прокурор гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан эсэхэд хяналт тавих үүрэгтэй.

 

Сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлж болох уу?

Гэмт хэргийн улмаас бие махбодоос гадна сэтгэл зүй бүхэлдээ хэвийн байдлаа алдах буюу гэмтдэг. Иймд энэ төрлийн хохирлыг сэтгэл санааны хохирол гэж нэрлэдэг.

Гэмт хэргийн улмаас зан үйлийн өөрчлөлтөд орж, сэтгэл зүйн хувьд хэвийн байдлаа алдсан эсэхийг мэргэжлийн шижээч эмч оношилсон буюу тогтоосон байх шаардлагатай. Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэл зүйд учирсан хохирол, түүнийг нөхөн төлөх талаар нилээд арга туршлага, боломж байдаг. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нар сэтгэл зүйд учирсан хохирлоо тооцон нэхэмжлэх явдал гарч байгаа бөгөөд эрүүл мэндийн шинжлэх ухааны үүднээс Олон улсын өвчний Х ангиллыг үндэслэн хохирогчийн сэтгэл зүйд учирсан хохирлыг тогтоож байна.

Уг ангиллын “F” ангилалд “сэтгэл зүйн эмгэг”-ийн төрлүүдийг ангилан заасан. F43 ангилалд заасан сэтгэл зүйн хариу урвал нь хүчирхийлэл, хүчиндүүлэх гэх мэт гэнэтийн шинжтэй нөлөөллийн улмаас үүсдэг бөгөөд ингэж үүссэн сэтгэл зүйн хохирлыг гэмтлийн дараах стресс (сэтгэл зүйн дарамт) гэж үздэг байна.  Хохирогчийн сэтгэл зүйд учирсан хохирлын хэмжээг Олон улсын өвчний ангиллыг баримтлан тогтоох буюу оношлох нь шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой дүгнэлт болно.

 

Иргэний нэхэмжлэл гаргахад юуг анхаарах вэ?

Эрүүл мэнддээ учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой гарсан зардлыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа зардал гарсан гэдгээ нотлохын тулд баримтаа бүрдүүлэх хэрэгтэй болдог.

Иймд Та гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг аль болох бүрэн гаргаж өгөх, нэхэмжлэлийн мөнгөн дүнг нотлоход онцгой анхаарал хандуулах нь чухал.

Хохирлыг нотлох баримтад:

  • эмнэлгийн төлбөр;
  • асаргаа, сувилгаа, нэмэгдэл хоолны зардал;
  • эм, тарианы зардал;
  • хиймэл эрхтэн хийлгэх зардал;
  • утсаар ярьсны төлбөр;
  • хохирогчийн урагдаж, гэмтсэн хувцасны үнэ;
  • эмчилгээ хийлгэхээр явсан унааны зардлын гэх мэт баримтууд хамаарна. 

Хохирлоо нэхэмжилдэггүйгээс шүүх шүүгдэгчийг “бусдад төлөх төлбөргүй” гэж дүгнэн түүнд хөнгөн ял оногдуулах, хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллах боломжийг бий болгодгийг анхаарах нь зүйтэй.

 

Иргэний нэхэмжлэгч гэж хэн бэ?

Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг хэлнэ. Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтоодог.

 

Иргэний нэхэмжлэл гэж юу вэ?

Хохирогчоос гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдуулан гэмт этгээдээр эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэхээр гаргаж буй шаардлагыг иргэний нэхэмжлэл гэнэ. Иргэний нэхэмжлэлийг шүүх уг хэргийнх нь хамт хянан шийдвэрлэх бөгөөд эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно.

Хохирлыг хэн тогтоодог вэ?

Шүүх, хэргийн хохирол хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.

 

Гэмт хэргийн хор уршиг гэж юу вэ?

Гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.

Гэмт хэргийн хохирол гэж юу вэ?

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж үздэг.