Амьдралын тань хэв маягт цоо шинэ өөрчлөлт авчирсан аав гэх алдрыг хүртэх болсон танд баяр хүргэе. Зөвхөн хоёр биенээ хайрлаж, өөрсдөдөө цагаа зориулдаг байсан бол одоо гэр бүлийнхээ шинэхэн гишүүндээ цаг хугацаа, хайр халамжаа зориулах болох нь.
Амьдрал тань одооноос илүү их баяр хөөртэй,зорилготой, урам зориг утга учир дүүрэн санагдах ч хааяа таныг ядрааж ас тэвчээрийг тань сорино. Эхнэр тань хөл хүндтэй болсон үеэс эхлэн таны нойрсох хэв маяг, хувийн орон зай, хобби болон найз нөхөддөө цаг гаргах цаг, ажил амьдралын хэв маяагт багагүй өөрчлөлт гарах тул сэтгэл зүйгээ үүнд бэлдэж, төлөвлөх нь хамгийн эхний алхам. Ингээд танд энгийн мэт санагдах сайн, хариуцлагатай аав байхад шаардлагатай зөвлөгөөг хүргэж байна.
Хүүхэд төрөхөөс өмнө
Халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, сэтгэлээр тайван байлгах
Аав гэх эрхэм алдрыг дагуулсаар эхнэр, хүүхэд тань эмнэлгээс гарахад гэрээ цэмцийтэл цэвэрлэж, хоол бэлдэж, чадахаараа гэнэтийн бэлэг барихаа бүү мартаарай. Мөн эх хүүхдэд шаардлагатай эд зүйлсийг бэлдэхийг хичээгээрэй..
Гэр бүлд хүйс оноосон ажил үлдээхгүй байх
Хүүхдээ хооллох, уйлахад нь аргадаж тайтгаруулах, агаарлуулах, унтуулах, живхийг нь солих, усанд оруулах, товлолт вакцинд хамруулах гээд энэ бүх ажилд хүйс оноож огтхон ч болохгүй. Учир нь эхнэр тань хүүхдийг хэвлийдээ хэдийн 9 сар тээсэн шүү дээ, харин одоо бие нь тэнхэртэл таны тус, дэмжлэг юу юунаас илүү хэрэгтэй. Одооноос хүүхдээ асрах, гэрийн ажил, хоол унд бэлдэх, гээд бүхий л ажлыг ижил тэгш хийх та хоёрын хамтын хариуцлагын аялал эхэлж байна.
Энэ бүхнийг аав байх хариуцлага гэж ухамсарласнаар хүүхдийн хүмүүжил, төлөвшилд тэгш оролцоотой байж эрүүл, зөв харилцаатай гэр бүл оршино тогтонох үндэс болдог
Хамтын хариуцлага
Шинэхэн аав та ажилдаа эргэн орж, эхнэр тань хүүхдээ харж гэртээ үлддэг болсноор гэрийн ажил бол ээжийн хийх нь ээжийн үүрэг гэсэн үг огтхон ч биш. Нэгэнтээ л хамтын амьдралаа эхлүүлсэн бол нэг нь ажилдаа явж нөгөө нь гэртээ үлдэхээс үл хамаарч үүрэг, хариуцлагаа тэгш үүрэх учиртай.
Гэр бүлийн сэтгэл зүйчдийн хэлж буйгаар “Гэр бүлийн харилцаанд гардаг бэрхшээл нь хүүхдээ өсгөх, гэрийн ажлыг нугалахад үүрэг, хариуцлагын тэгш биш хуваарилалтаас үүдэлтэй аж. Эцэг эх байх, эхнэр нөхрийн үүрэг хариуцлагыг тэгш хуваарилах нь танай гэр бүлийн харилцааг илүү эерэг, бат бөх байлгаж, хоёулаа байгаад гурвуулаа болсон хариуцлагын шилжилтийн энэ үеийг амжилттай даван туулах гол хүчин зүйл болдог. Тухайлбал, хүүхдээ шөнө уйлахад нь тайтгаруулж, унтуулах нь ганц ээжийн ажил бус та хоёрын хамтын хариуцлага гэдгийг үргэлж санаарай.
Халамж бас дахин халамж
Хүүхэд хөхүүлдэг эхийн ам ихээр цангаж, нуруу нь чилдэг тул хүүхдээ шөнө хуурайлж, эхнэртээ шингэх уух юм дөхүүлж өгөх зэргээр халамжлах хэрэгтэй.
Мөн хүүхдийнхээ живхийг солих, үлгэр унших өгөх, хамт тоглох гээд гэртээ байх цагаа эхнэр хүүхэддээ бүрэн зориулаарай. Хүүхэдтэйгээ нандин холбоос үүсгэх суурь нь энэ үеэс тавигддаг. Тиймээс ухаан орох үед нь үргэлж дэргэд нь байхыг хичээгээрэй.
Ажил ихтэй байлаа ч гэртээ байх хугацаандаа гэрийн ажлыг хуваалцаж хийж, эхнэртээ амсхийх зав олгож байгаарай. Таныг эзгүйд эхнэр тань хүүхдээ харах, хооллох, гэрийн ажлаа амжуулах гээд танаас дутуугүй ядарсан байна.
Эхнэрээсээ төгс төгөлдөр зүйл бүү хүсээрэй. Тэр ч тантай ижилхэн хүүхэд хэрхэн хүмүүжүүлэх талаар мэдлэг, туршага бага тул бүх зүйлийг мэдэх ёстой мэт бүү хандаарай.
Амаржсаны дараа эхийн сэтгэл зүйн тогтворгүй байдаг тул эхнэртээ үүрэг, хариуцлагаа хамтдаа хуваалцахад бэлэн гэдгээ үргэлж илэрхийлж, сэтгэлийн дэм үзүүлж байгаарай.
Шинэхэн аав та хэт ачаалалтай, олон цагаар ажиллахгүй байхыг хичээж, удирдлага хамт олондоо ойлгуулж, ажлаасаа цагтаа тарахыг хичээгээрэй. Ихэнх бүсгүйчүүд дааврын өөрчлөлтөөс үүдэн төрсний дараах сэтгэл зүйн хувьд тогтворгүй байх, стресс автах, цаашлаад төрсний дараах сэтгэл гутралд өртөх нь түгээмэл тул өдөржин хүүхдээ хүүхдээ харахын хажуугаар гэрийн бүх ажлыг хийх албагүй, хамтдаа хийж байя гэх мэтчлэн сэтгэлийн дэм өгч байгаарай.
Та ажлаас үүдэн хамтын хариуцлагаа бүрэн үүрэх боломжгүй, гэр бүлдээ ихэнх цаг заваа зориулж чадахгүй байгаа бол та эхнэртээ үргэлж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байхаа мартаж болохгүй.
Хүүхэд мэндэлсний дараа
Халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, сэтгэлээр тайван байлгах
Аав гэх эрхэм алдрыг дагуулсаар эхнэр, хүүхэд тань эмнэлгээс гарахад гэрээ цэмцийтэл цэвэрлэж, хоол бэлдэж, чадахаараа гэнэтийн бэлэг барихаа бүү мартаарай. Мөн эх хүүхдэд шаардлагатай эд зүйлсийг бэлдэхийг хичээгээрэй..
Гэр бүлд хүйс оноосон ажил үлдээхгүй байх
Хүүхдээ хооллох, уйлахад нь аргадаж тайтгаруулах, агаарлуулах, унтуулах, живхийг нь солих, усанд оруулах, товлолт вакцинд хамруулах гээд энэ бүх ажилд хүйс оноож огтхон ч болохгүй. Учир нь эхнэр тань хүүхдийг хэвлийдээ хэдийн 9 сар тээсэн шүү дээ, харин одоо бие нь тэнхэртэл таны тус, дэмжлэг юу юунаас илүү хэрэгтэй. Одооноос хүүхдээ асрах, гэрийн ажил, хоол унд бэлдэх, гээд бүхий л ажлыг ижил тэгш хийх та хоёрын хамтын хариуцлагын аялал эхэлж байна.
Энэ бүхнийг аав байх хариуцлага гэж ухамсарласнаар хүүхдийн хүмүүжил, төлөвшилд тэгш оролцоотой байж эрүүл, зөв харилцаатай гэр бүл оршино тогтонох үндэс болдог.