С.Баасанбат: “Хүүхдээ хүмүүжүүлэхдээ бие махбодын шийтгэл амсуулах нь үл ухамсарлах тархинд хайртай хүндээ халдаж болно гэсэн ойлголтыг суулгадаг”

Гэр бүлийн хүчирхийлэл нь хайр сэтгэл, үр хүүхэд, ураг төрөл, санхүү гэх мэт  харилцан холбоо хамааралтай  хүмүүсийн хооронд далд, давтамжтай, даамжрах хэлбэрээр явагддаг бөгөөд хохирогчид хайр ба халдлагыг нэг хүнээс ээлжлэн мэдрүүлдэг тул тэдний сэтгэл зүйд үргэлж хайр, айдас, итгэл найдварын мэдрэмж төрүүлж, эргэлзээ, шаналал бий болгож байдгаараа бусад төрлийн хүчирхийллээс ялгардаг.

Тэгвэл энэ удаагийн ярилцлагаар гэр бүлийн хүчирхийлэл хохирогч, тэдний хүүхдийн сэтгэл зүй, төлөвшилд хэрхэн сөргөөр нөлөөлдөг, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар “Монгол Өрх” Сэтгэлзүйн хүрээлэнгийн захирал, зөвлөх сэтгэл зүйч С.Баасанбаттай ярилцлаа.