Хүн бүр эд хөрөнгийг хувьдаа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй. Хэний ч эд хөрөнгийг хувьдаа
хураан авч болохгүй.
Өмчлөгчийн бусадтай хийсэн гэрээ хэлцлийн улмаас гэрлэгч, гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрх
зөрчигдсөн гэж үзэж байгаа бол гэр бүлийн гишүүн болон гэрлэгчээс учирсан хохирлоо шаардах
эрх нь нээлттэй байна.
Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг дараах
тохиолдолд тодорхойлно. Үүнд:
1. Гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал
2. Гэрлэгчдээс төлбөр гаргуулахад тэдгээрийн хуваарьт эд хөрөнгө хүрэлцэхгүй бол
3. Гэр бүлийн бусад гишүүнээс төлбөр гаргуулбал
4. Гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн бол гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд
хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх,
ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болох ч дээрхээс бусад гэр бүлийн
гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх
дундын эд хөрөнгө бий болгоход тусалсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн
хэмжээг харгалзан багасгах, эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно. /Иргэний
хуулийн 129 дүгээр зүйл/