Хүчирхийлэл үйлдэх нь хүмүүжил дутуугийнх
Нийтлэлч: Familycenter.mn

Хүчирхийлэл гэдэг үг өнөөгийн нийгмийн сөрөг талыг тодорхойлох үйл үг болсоор нэлээдгүй цаг хугацааг ардаа үджээ. Явсан явсаар “хүчирхийлэгчээс хүчирхийлэгч төрдөг” хэмээх андуу ташаа үзэл ч бий болж. Хүүхэд, өсвөр үеийнхний дундах хүчирхийлэлд өртөх явдал нь ихсэж мэргэжилтнүүдийн анхаарлыг татсаар байгаа энэхүү ээдрээтэй, сэтгэл зовоосон асуудлыг эцэг эх, багш нар сайтар ойлгож хүлээж авах нь чухал.

Тэгвэл хэн, ямар сэтгэл зүйтэй хүн хүчирхийлэл үйлддэг вэ?

Энэ талаар олон тооны судалгаанууд хийгдэж байгаа бөгөөд тэдгээрээс дурдвал:

Судлаачид “Бусдыг гэмтээх, гомдоох тэрч бүү хэл амийг нь егүүтгэх хүсэл төрөх үед “тэр хүслээ өөрөө мэдэрч байгаа учраас” хүн хүчирхийлэл үйлдэж эхэлдэг болохыг тогтоосон. Иймд хүн зөв хийгээд гэм буруугийн мэдрэмжээ залж чиглүүлж, ёс зүйн хэм хэмжээ, ёс суртахууны суурь, хүмүүжлийн олон талт боловсролыг өөртөө олж авах ёстой болохыг чухалчилжээ (Heinemann, 2006).

Хүчирхийллийн зан үйлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлүүдийг нэрлэсэн байна. Үүнд:

  • Бие махбодийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогч болох
  • Гэр бүл болон нийгэм дэх хүчирхийлэлд өртөх
  • Удаа дараалан дээрэлхэлтийн золиос болох
  • Генетик (гэр бүлийн удамшлын) хүчин зүйлүүд
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчирхийлэл хэт их харах, үзэх (ТВ, кино гэх мэт)
  • Мансууруулах бодис аль эсвэл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх
  • Гэр бүлийн нийгэм, эдийн засгийн дам хүчин зүйлс (ядуурал, хүнд хэцүү хомсдол, гэр бүлийн салалт, ажилгүйдэлд өртөх)
  • Толгойн буюу тархины гэмтлийн улмаас үүссэн хүнд бэртэл гэх мэт...

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн дараах эрсдэлт хүчин зүйлсийг хүүхдэд аль болох харуулах, үзүүлэх, давтагдсан байдлаар мэдрүүлэхээс зайлсхийгээрэй.

 Үүнд:

  • Огцом, цочмог уурлуулах, уур бухимдалыг харуулах, мэдрүүлэх
  • Байнгын уур уцаартай бухимдангуй байдлаар харилцах
  • Нэг хэвийн тогтвортой, аюулгүй бус цочромтгой, тайван бус байлгах
  • Хэт их импульсив байдал буюу нэг бол баярласан нэг бол уурласан нэгэн хэвийн бус байдлыг хэвийн, байвал зохих хэм хэмжээ мэтээр ойлгуулах, мэдрүүлэх
  • Амархан бухимдах нөхцөлүүдийг үүсгэх, өөрөө буруугаар үлгэрлэхээс зайлсхийгээрэй.

Мөн судлаачид хүчирхийлэл болон харгислалын 4 том шалтгаанаар дараах хүчин зүйлсийг нэрлэсэн. Иймд та бүхэн өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарал хандуулж, өөртөө дүгнэлт хийгээрэй.

  • Шунал болон амбиц
  • Садизм буюу бусдыг зовоох, тарчлаах хүсэл
  • Өөрийгөө хэтрүүлэн үнэлэх
  • Ёс суртахууны хувьд ийм байх ёстой гэсэн хатуу үзэл сурталыг баримтлах зэрэг болно. Ийм учраас аливаад голчтой хандаж өөртөө байвал зохих хэм хэмжээг бий болгохыг хичээгээрэй.

Ашигласан эх сурвалж:

“Researchers have found that violence and cruelty: The Happiness Hypothesis, Jonathan