Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд үйлчилгээ үзүүлэх анхдагч нэгж нь “Хамтарсан баг” юм. Хамтарсан баг нь тухайн сум, хорооны Засаг даргаар ахлуулсан, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, өрхийн эмч, сургуулийн нийгмийн ажилтан, мөн энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэнэ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэд өөрт шаардлагатай тусламж, үйлчилгээг Хамтарсан багийн аль ч гишүүнд хандан авч болно. #Тахуулиамэдэхүү #ГэрБүлТөв #ГэрБүлийнГишүүд #Familycentermn