Гэр бүлийн хүчирхийллийн шалтгааныг архидалт, ядууралтай холбон ойлгох нь өрөөсгөл ойлголт. Гэтэл нийгмийн аль ч давхаргад тэр бүү хэл согтууруулах ундаа хэрэглээгүй үед ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл үүсэх суурь шалтгаан нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн хоорондын "эрх мэдлийн тэнцэргүй байдал" байдаг. Согтууруулах ундаа хэрэглэж байгаа байдал, ядуурал, ажилгүйдэл зэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлж байгаа хүчин зүйл болохоос шалтгаан биш юм.
Улс төр, эдийн засаг, эрх зүй, соёл, гэр бүлийн гээд нийгмийн бүхий л харилцаанд ХҮЙСЭЭС үл хамаарах хүн бүр эн тэнцүү оролцоотой, тэгш эрх эдэлнэ.